x

С.Баяр, С.Баярцогт нарыг "улс төрийн хоригдол" болгосон хөөн хэлэлцэх хугацаа

Улсын Ерөнхий прокурорын газраас прокурорын байгууллагын 2020 оны ажлын тайлан, нэгдсэн дүн мэдээг өнөөдөр танилцууллаа.

Уг мэдээллийн үеэр өнгөрөгч онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллан шүүхэд шилжүүлсэн 48 гэмт хэрэгт 21 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болохоор шүүхээр шийдвэрлүүлснээ мэдээлжээ. Дээрх хэргүүдээс иш татаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн С.Баяраас 3,5 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум гаруй төгрөг, 1 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг хурааж авч, улсын орлого болгохоор шийдвэрлүүлснээ хэлэв.

Мөн С.Баяртай хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын /”Петровис”-ийн захирал/ нэр дээр бүртгэлтэй байгаа 5,7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй АНУ-ын Нью-Йорк хотод байрлах үл хөдлөх хөрөнгийг,

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн С.Баярцогтоос 4 их наяд төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэснээ мэдээлжээ.

Сануулахад эдгээр хүмүүсийг анх Оюутолгойн гэрээний асуудлаар яллагдагчаар татсан байдаг. Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа тухайн үед мөрдөж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу зарим төрлийн татварыг тогтворжуулсан /гэрээ байгуулах үед байсан татварын хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар гэрээг хийсэн/ нь улсад хохирол учруулсан гэж үзсэн юм байна. Харин шүүх хурлын өмнө хэргийг нь хэрэгсэхгүй болгож, оронд нь “Петровис”, “Номадс” компанитай байгуулсан ханган нийлүүлэлтийн гэрээгээр ял хүлээлгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээнээс огт өөр хэргээр, “Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгч нартай хийсэн гэрээнд хөндлөнгөөс нөлөөлсөн, дээрх компаниудад давуу байдал олгосон гэж үзэж ялласан хэрэг. С.Баярыг “Петровис” компанитай хийсэн гэрээгээр, С.Баярцогтыг “Номадс”-тай байгуулсан гэрээгээр ялласан.

Ингэхдээ мэдээж улсад хэдий хэмжээний хохирол учруулсан тухай нотолгоо буюу нотлох баримт гаргаагүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн 22.10-т заасан “үндэслэлгүй хөрөнгөжих” гэмт хэрэг /Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч, 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай/ үйлдсэн хэмээн ялласан билээ.     

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуульд зааснаар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно. Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татахыг хориглоно” /ЭХ-ийн 1.10/ гэсэн байна.

Харин С.Баяр 2007-2009 онд МУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа дараа эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн. С.Баярцогт 2008-2012 онд Сангийн сайдаар ажиллахдаа Оюутолгойн гэрээтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил үүссэн, албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэдийн дууссан гэсэн үг. Тиймээс дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байгаа эсэхээс үл хамаараад уг хэргийг мөрдөн шалгах хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа” дууссан байна.

Хоёрдугаарт, “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авилга, албан тушаалын хэргийг сэргээн шалгах” тухай 2020 оны нэгдүгээр сард баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн цэц дээр унасан. Мөн уг хуульд “хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан” буюу 2017 оны тавдугаар сараас /2017.05.11/  2020 оны нэгдүгээр сарын 10  /Дагаж мөрдөх журмын тухай хууль гарах хүртэл/ хүртэл хугацаанд хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээн шалгахаар заасан. Уг хууль нь одоо Үндсэн хууль болон хүний эрх зөрчсөн шалтгаанаар Цэц дээр унаад байгаа.

Мөн Ерөнхий сайд асан С.Баяр, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарыг яллагдагчаар татаж, Оюу толгойн гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал бий болгосон, улсад найман их наяд төгрөгийн хохирол учруулсан гэх хавтаст хэргийг 2017 онд нээсэн. Харин хэрэгсэхгүй болгосон нь 2020 оны тавдугаар сар. Тэгэхээр Дагаж мөрдөх журмын тухай хуулийг шүүх хэрэглэх, хэрэглэхгүй аль ч С.Баярцогт, С.Баяр нарт ял оноосон шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлгүй болж таарч байна. Ийм тохиолдолд тэднийг “Улс төрийн хоригдлууд” гэж нэрлэхээс өөр аргагүй.

Ялангуяа цар тахлаар шалтаглан шүүх хурлыг хаалттай явуулсан, шүүхийн шийдвэрийг одоо болтол ил гаргахгүй /Улсын нүүцад хамаарахаас бусад бүх тохиолдолд бүх шатны шүүхийн шийдвэрийг шүүх.мн сайтад нийтлэх хуультай/байгаа нь энэ хардлагыг улам л бататгаж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Эрдэнэсайхан Д дорнод халх гол (59.153.87.38)
    Хөөн хэлэлцэх хугцаа дууссан тул ялгүи гэсэн үгүү иргэд биднийхээ сэтгэл зүигээр тоглох юмдаа
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Чи (66.181.181.14)
    Хоёр хулгайч ш дээ
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.115.229.50)
    hulgaich lyivarchid sh tee, edniig yaasan gej sullah yum bee novshiin luivarchid, hiisen gereegee har.toiruu bus zamaar hahuuliin munguu ugaasan iim l humuus sh tee
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 34 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулагдана 35 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 44 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 47 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 15 цаг 40 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 16 цаг 36 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 16 цаг 37 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 16 цаг 38 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 16 цаг 39 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 16 цаг 40 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 2 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 8 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 7 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 13 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 14 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 15 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 17 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 19 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 19 цаг 20 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 21 цаг 16 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top