x

Зээлийн хүүг 50 хувь бууруулах төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр  Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан.

Цар тахлын хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг бууруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулах, эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэрүүдийг гаргасан. Гэвч цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид болон иргэн, аж ахуйн нэгжийн орлого тасарсан хэвээр байна.

Иймд цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдал цаашид хэдий хугацаагаар үргэлжлэх нь тодорхойгүй байгаа үед бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд үйл ажиллагаа нь доголдож, цалин орлого нь тасалдсан жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор Улсын Их Хурлаас банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах, зээл төлөлтийн хугацааг хойшлуулах талаар тодорхой чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөх шаардлагатай гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Уг тогтоолын төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Үүнд,

-Цар тахлын улмаас санхүү, эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг нэн даруй зохион байгуулах,

-Иргэн, аж ахуйн нэгжийн банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх хугацааг 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хойшлуулах, зээлийн хүүг 50 хувиас доошгүй хувиар бууруулан, зөрүүг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх саналаа УИХ-д танилцуулах,

-Иргэн, аж ахуйн нэгжийн банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх хугацааг хойшлуулсантай холбогдуулан банк, банк бус санхүүгийн байгууллагад үүсэх хүндрэлийг нарийвчлан тооцож, төлбөрийн чадвар, ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг унагахгүй байх чиглэлээр дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мөнгөн хөрөнгийн тооцооллыг хийж, гадаад дотоод эх үүсвэрээс олох арга хэмжээг нэн даруй авах,

-Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулахтай холбогдуулан боловсруулж батлуулах хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 35 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулагдана 36 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 45 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 48 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 15 цаг 41 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 16 цаг 37 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 16 цаг 38 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 16 цаг 39 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 16 цаг 40 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 16 цаг 41 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 3 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 9 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 8 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 14 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 15 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 16 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 18 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 20 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 19 цаг 21 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 21 цаг 17 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top