x

Амаржих газруудыг нэгдсэн эмнэлгийн статустай болгох төсөл өргөн барилаа

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр (2020.01.08) Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсад ойролцоогоор 3000 гаруй төрлийн онош тавигдаж, эмчлэгдэж байгаа боловч түүний 10 хувь нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан эмнэлзүйн заавар, стандартыг мөрдөж байна. Засгийн газраас 2020 онд анхан шатлалын тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвийн төсвийг 2 дахин нэмэгдүүлсэн. Гэвч өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа нөхөрлөлийн гишүүн биш эмч, эмнэлгийн мэргэжилтний цалин урамшуулал нэмэгдэхгүй, сум тосгоны эрүүл мэндийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавх буурч, харилцан адилгүй үйлчилгээ үзүүлдэг байдал хэвээр байна. Үүний улмаас лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хэт төвлөрөл бий болсоор байгаа. Иймд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эмнэлзүйн удирдамж, зааврын талаарх зохицуулалтыг тодорхой болгох, өрхийн эрүүл мэндийн төвийн эрх зүйн статусыг ойлгомжтой болгох, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн зарим тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх замаар лавлагаа шатлалын эмнэлгийн төвлөрлийг сааруулах, амаржих газруудыг нэгдсэн эмнэлэг статустай болгож тусламж үйлчилгээг өргөжүүлэх, санхүүжилтийг гүйцэтгэлээр олгодог болох зэрэг өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар анхан шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжрах, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нөхөрлөлийн гишүүн болж санхүүжилтийн үр шимийг тэгш хүртэх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн чадавх дээшилж, иргэдэд учирч буй чирэгдэл буурах юм.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Олон улсын жишигт Эрүүл мэндийн даатгалын байгууллагад Засгийн газар, шимтгэл төлөгч ажилтан, ажил олгогчийн төлөөлөл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч гэсэн гурван талын төлөөлөл тэнцүү эрхтэйгээр оролцдог. Манай улсад Эрүүл мэндийн даатгалын засаглалыг сайжруулж, шийдвэр гаргах үйл явцыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тодорхой зохицуулаагүйгээс зарим сөрөг үр дагавар бий болж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтэц, дүрмийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т зааснаар тухайн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлах, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.8-д зааснаар Үндэсний зөвлөл батлахаар тус тус заасан нь давхардал үүсгэж байна.

Хуулийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн төлөөллийг нарийн тусгаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийг оруулах, эрүүл мэндийн даатгалын багцад оруулах тусламж, үйлчилгээний шалгуур, аргачлал, журмыг гаргах, Эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтэц, дүрмийг батлах, эрх бүхий этгээдийг тодорхой болгох зэрэг өөрчлөлтийг хийхээр тусгасан байна. Ингэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн чирэгдэлгүй өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас авах, шаардлагагүй эмчилгээ үйлчилгээг бууруулах, иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнийг бодитой тогтоох, чанарын хяналтыг сайжруулах зэрэг давуу тал үүснэ.

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

УИХ-аас 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг баталж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн бөгөөд хууль хэрэгжиж эхэлснээс хойш зарим зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэл гарч, буруу жишиг тогтох хандлага бий болжээ. Хууль зүй, дотоод хэргийн яам, Ханнс Зайделийн сантай хамтран Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр 6 зүйл бүхий энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх харилцааг зохицуулж байгаа нь хууль хоорондын давхардал хийдлийг үүсгэж, Захиргааны ерөнхий хуулийн Есдүгээр бүлгийн зохицуулалт хэрэглэгдэхгүй байх нөхцөл бий болж байна. Иймд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хүчингүй болгож, уг хуулиар зохицуулж байгаа харилцааг Захиргааны ерөнхий хуульд нэмж тусгах, зарим зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн өөрчлөн сайжруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн одоогийн хууль тогтоомжид тусгасан хоёрдмол утга бүхий нэр томьёоллыг нэг мөр болгох, иргэн, хуулийн этгээдийг өргөдөл, гомдлоо цахимаар болон бусад хэлбэрээр гаргах боломжийг хангаж, төрийн байгууллагуудын өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацааг богиносгох зохицуулалтыг тусгажээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч, Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний актыг УИХ-д хүргүүлж байх тухай болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан захиргааны хэм хэмжээний актыг бусад субьектын баталсан захиргааны хэм хэмжээний актаас ялгаатай хугацаатай хянаж, бүртгэх, эрх бүхий байгууллагад хүргүүлэх тухай өөрчлөлтийг оруулсан байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт хориг тавих эрхийг хязгаарласан, мөн хугацаатай уялдаагүй байгаа хуулийн зохицуулалтыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх зохицуулалт болох юм байна.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл  

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт баялаг бүтээгч хувийн хэвшлийг дэмжсэн Арилжааны багц хууль боловсруулахаар тусгасан.  Мөн Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан "Зээлийн хүүг бууруулах стратеги"-ийн 2.4.3-т “Барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгох зээлийн үйл ажиллагааг бүртгэл хяналттай болгож, мөнгө хүүлэлтийг тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг бий болгох” гэж заасны дагуу Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Уг төсөлд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тодорхой шаардлага тавьж, бүртгэл, хяналттай болгох зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга явуулах тохиолдолд хүү авах эрхээ алдаж, холбогдох зөрчлийн хэргийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэх юм. Ингэснээр Иргэний хуульд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд тооцогдон хоног тутам алданги тооцохгүй байх, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тооцох боломжтой байдлаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглох асуудлыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар бичил санхүүгийн хэрэглэгч буюу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн мөнгөний эргэлт нь тодорхой болж, улсын төсөвт төлөх татвар шударгаар төлөгдөх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн бүртгэлгүйгээр ашгийн төлөө, байнга зээл олгох үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, хуулийн этгээдэд хариуцлага тооцож, хүү авах эрхгүй болсноор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх салбар мэргэжлийн, хариуцлагатай болж, бүртгэлгүй иргэд татвар төлөхгүйгээр, дур зоргоороо хүү, алданги тогтоон ашиг олох үйл ажиллагаа хумигдах ач холбогдолтой юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 45 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 46 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 55 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 58 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 15 цаг 51 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 16 цаг 46 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 16 цаг 48 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 16 цаг 49 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 16 цаг 50 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 16 цаг 51 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 13 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 19 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 18 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 24 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 25 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 26 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 28 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 30 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 19 цаг 31 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top