x

Морьдыг ялгаж уралдуулах, унаач хүүхдийн насыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Гишүүдийн гаргасан саналын дагуу уг хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа. 

Уг хуулийн төсөлд баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах, уяачдын улсын цолны шалгуурыг өндөрсгөх, хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, уралдааны замд дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох, хаврын уралдааныг орон даяар нэг удаа зохион байгуулж, бусад цагт хуулиар хориглох, хаврын уралдаанд хурдан морь унах хүүхэд 12 баг түүнээс дээш настай байх нь зүйтэй гэдэг асуудлуудыг тусгасан байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Уг хуулийн төсөлтэй холбоотой иргэдийн дунд дэмжсэн, эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Үндэсний баяр наадмын тухай хууль ойлголцол, зөвшилцлийн хүрээнд гарах ёстой гэж бодож байна.

Тиймээс энэ хуулийг хэлэлцэхийг тодорхой хугацаанд хойшлуулах саналтай байна. Энэ хооронд Морин спорт уяачдын холбооны санал бодлыг тусгаад нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. Нэгдсэн ойлголттой болох юм бол Ардын хувьсгалын 100 жилийн сайхан болох байх. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Төрийн наадам тэр дундаа хурдан морины уралдаанаа зохион байгуулж чадахаа болиод олон жил боллоо. Сүүлд нь бүр авлигын шинжтэй болсон. Орон нутагт уралдаан болгоны ар дээр хэрэлдэж, зодолдох нь холгүй нөхцөл байдал үүсдэг. Нодлингийн баяр наадмын комиссын дарга морь оруулах, хасах ажиллагаан дээр газар дээрээ баригдсан. Ийм нөхцөл байдал бий болчихоод байна. Тиймээс үүнийг цааш нь газар авхуулахгүй талаар ярих цаг болсон. 

Энэ хууль 2019 оны тавдугаар сард өргөн баригдсан. Тухайн үед яг ийм зүйлийг гишүүд хэлээд хойшлуулсан. Түүнээс хойш нөгөө л хэрүүл уруул үргэлжилсэн. Энэ хугацаанд адилхан л морь уяж байгаа эрчүүд, адилхан л морь унаж байгаа хүүхдүүдийг гомдол санал гарсан. Үүн дээр төрийн зохицуулалт шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Энэ хуулийг гаргах зайлгүй шаардлага, иргэдийн хүлээлт байгаа юм. Яагаад гэвэл бид Монгол төрийн наадмаа хийж чадахаа байсан. Бөх байтугай морин уралдааны хэрүүл дэндүү болсон. Хүүхдүүд нь уйлаад, уяач нар нь хэрэлддэг. 2017 онд 1,841 морь бүртгүүлснээс 45 хувь нь хасагдсан. 2018 онд 1,780 морь бүртгүүлснээс 542 нь хасагдсан, 2019 онд 586 33 хувь нь хасагдсан. 2020 онл 1,438 бүртгүүлснээс 60 хувь нь хасагдсан. Төр арчаагүй, аливааг засаж залруулахгүй явсаар ийм байдалд хүрч байна. Үүний цаана бөөн будлиан, авлига бий. Өөрийн морийг явуулахаас гадна хүний морийг хасуулах мөнгө төгрөгний шургуу бий болсон. Үүнд холбогдсон хүмүүс нь шүүхээр орох гээд байж байна. 

Энэ бол хойшлуулшгүй асуудал юм. Мөн энэ хуульд хурдан морины допингийн асуудлыг оруулсан. Модон метр бариад хэмждэг биш техник, тоног төхөөрөмж ашиглахыг хуулиар заасан. Ингэснээр Монгол наадам хар хоргүй, шударга явах  боломж бүрдэнэ.

Хоёр жилийн өмнө Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр Батсайхан гэдэг хүн 82 хувийн саналаар сонгогдсон. Гэтэл Батсайхантай өрсөлдсөн Ариунболд гэдэг хүн тусдаа Үндсэний уяачдын холбоо байгуулаад  эсрэг үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Энэ хүмүүсийг төрийн наадмыг будилуулах зорилготой гэж харж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 17 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 53 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 54 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 4 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 7 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 15 цаг 59 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 16 цаг 55 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 16 цаг 57 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 16 цаг 58 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 16 цаг 59 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 0 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 22 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 27 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 27 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 32 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 34 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 35 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 37 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 38 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top