x

Ерөнхийлөгч Х.Баттулга Өрх бүрт өгөх сая төгрөгийн ваучераа дахин зарлалаа

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр "Монгол түмний итгэл найдварыг тээсэн 2021 он айсуй. Гурав дахь мянганы 20 дахь он бидэнд хүн хүнээ эрхэмлэх эв нэгдэл шударга ёсны үнэ цэнийг ухааруулсан жил боллоо.

Одоогоос нэг жилийн өмнө 2020 онд шилжих агшинд миний бие Үндэсний аюулгүй байдлын шийдвэрээр улсын өмчлөлд буцаан авсан Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхний орлогоос нь тэтгэврийн зээлтэй бүх ахмадуудын өрийг тэглэх тухай мэдэгдэж байсан нь саяхан. Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн  улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээсээ бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зориулан өрх бүрт нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачлагыг дахин дэвшүүлж байна. 

Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархуудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна.

Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль хяналтын байгууллагуудыг хуулийн хүрээнд хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байсныг та бүхэн мэдэж байгаа.

Шударга ёсыг сахин хамгаалах тэмцлийнхээ хүрээнд хууль хяналтын байгууллагын албан хаагчид төрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг хамгаалж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж байна. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалуудыг ард иргэдийн итгэл найдварыг хүлээн хашиж байхдаа иргэдийн боломж, улсын өмч, нийтийн хөрөнгийг хулгайлсан цагаан захтнуудын хэргүүдийг анх удаа шалгаж эхлүүлээд байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу баялгийг нийт иргэдэд тэгш хүртээх боломжийг шударга ёсны төлөөх тэмцэл маань эхлүүлээд байгаа нь энэ. Энэ тэмцэл амаргүй, бэрх нөхцөлд явагдаж байна.

Баялгийн шударга хуваарилалт нэг, хоёр удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдах ёсгүй юм. Хамгийн сайн халамж бол ажлын байр хэмээх хандлагаар монгол хүн бүрийн амьдралыг дэмжин тэтгэх тогтвортой бодлого болох ёстой.

Монгол Улсын иргэд бол монгол төрийн язгуур үндэс мөн. Шинэ он солигдох энэ алтан агшинд 2021 он амар амгалан, эрүүл энхийг авчирч, улс түмнээрээ аз жаргалтай, сэтгэл тэнүүн байж, шударга ёс ялан мандахын ерөөлийг дэвшүүлье!

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд тэгш жаргаж, хөгжин мандахын чөлөө учрал бүрдэх болтугай!" гэлээ.

Шинэ оны мэнд дэвшүүлье!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.126.89.184)
    Shine onii mend hvrgie H.Battulagaa demjij bna
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • С төгсбаатар (66.181.161.66)
    Энэ хүнд үед зөв шийдвэр гаргасан байна төрийн алба хаагчид ажилтай болоод л байгаа хувиараа наймаа хийж байгаа түрээс төлдөг иргэд маш их хохирч байгаа мөн малчины зээлтэй малчид маш хүнд байна отор нүүдэл хийгээд хөөгдөж туугдаад үлдсэн хэдэн малчид нь өвс хивэгний үнэ нь өндөр байна энэ бүгдийг анхааралдаа авах хэрэгтэй л байна даа
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • иргэн (192.82.67.185)
    Зүгээр ч нэг мэндчилгээ дэвшүүлчихэж чадахгүй хэл ам дагуулж иргэдийн дунд талцал хувөагдал үүсгэж байдаг хачин хүн шүү.
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
    • Овгон
      Шуумжилэх юмаа олов шив ийм л ухаангуйчууд улс орны хогжилд саад хийж хуний хэлсэнг ойлгохгуй ямх бодлогод тархиа угаалгасан очуухэн бодолтонгууд бий болж уламжилалт ес заншилаа мэдэхгуй хужаа дууриасангууд хэруулийн эх уусвэр олж хятадад туслаж тумнийг дотор нь хагралдуулах хор шийддэг юм.Уужуу тайван ухаалга Монгол эрлийзууд шиг янгууч биш зов ойлгож зов сэтэгдэг юмдаа.
      2021 оны 01 сарын 01
  • Eronxiilogchee (139.5.217.243)
    Offshort bgaa oruulj irex xuselgui mongoloos bultuulj gargasan garal uusel ni todorxoigui mongonuudiig oruulj ulsiin orlogo bolgoj ter ogox geed bgaa 1 orx 1saya xotolboroo xeregjuul
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Тэгшжаргал (202.126.90.119)
    Талархъя
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 24 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 0 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 1 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 11 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 14 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 6 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 2 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 3 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 4 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 5 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 7 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 29 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 34 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 34 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 39 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 41 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 42 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 44 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 45 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top