x

Ж.Эрдэнэбатын зөрчигдсөн эрх олон улсын анхааралд өртлөө

Улиран одож буй 2020 он цар тахал дунд өнгөрч байгаа ч үүнээс дутуугүй нэгэн үйл явдал улс төрийн хүрээнд өрнөсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийг уландаа гишгэн “Улс төрийн өшөө авах зорилго”-оор нэр дэвшигчдийг хорьсон шүүгч нарын асуудал юм.

Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан нэг жил болоогүй байхад эцэг хуулиа эрээ цээргүй давж гишгэсэн шүүгч нарын адал балмад шийдвэрүүд ардчиллын зарчмаас ухарсан нь Монголын түүхэнд хожмоо хар мөр дагуулан үлдэж байна. Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид агсан “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” хэмээн хамгийн товч, тодорхойгоор хэлж, бичиж үлдээсэн байдаг. Санаа нь Үндсэн хуулийг огоорсон ямар ч үйл явдал байх ёсгүй гэдгийг хамгийн тодоор сануулсан байгаа юм. Гэвч...

Гэвч хуулийг шударга хэрэглэх ёстой шүүх байгууллагын шүүгч нар 2020 оны УИХ-ын сонгуулийн явцад нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Х.Бат-Ялалт нарыг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй баривчилсан нь илтэд хууль зөрчсөн явдал болохыг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар сая нотлов. Эдгээрээс Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь хэрэгжиж байхад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүй бүдүүлгээр халдан хоригдсон анхны улстөрч. Өмгөөлөгчгүйгээр шүүгдсэн анхын улстөрч. Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөлөгүй хоригдсон анхны улстөрч. Хоригдож байх хугацаандаа УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын цор ганц парламентын гишүүн болоод байгаа юм. Түүнийг сонгуулийн сурталчилгаагаа хийж, Сэлэнгэ аймагт ажиллаж байхад нь шүүхийн шийдвэрээр баривчилсан нь Үндсэн хуулиа зөрчсөн, Сэлэнгэ аймгийн 100 гаруй мянган иргэн, түүнд санал өгсөн 23 мянган сонгогчийн саналыг үл хүндэтгэсэн явдал болсон юм. Тэрбээр Сэлэнгэ аймгаас хамгийн өндөр санал авч сонгогдсон парламентын гишүүн бөгөөд түүний тангарагийг өргүүлэлгүй цагдан хорьж байгаа нь сонгогчдын эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал болоод байна. Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр бус Үндсэн хууль өөрөө байдаг” хэмээн хэлсэн. Гэвч улстөржсөн шүүхийн шийдвэр Үндсэн хуулиас үнэ цэнтэй болсон уу гэдэг асуулт тулгарч байгаа юм. Түүнд анхан шатанд ял оноосон Х.Идэр шүүгчийн хамаарал бүхий этгээд нь хуулийн байгууллагаар ял сонссон, түүнтэй холбоотой асуудлууд олон байдаг талаар хэвлэлүүд бичиж байв. Тиймээс барьцаанд орсон байх гэдэг хардлагууд ч хөвөрч байлаа. 

Нэг шүүгчийн алдаатай шийдвэр өнөөдөр Монгол Улсыг Олон улсын парламентын холбооны хар дансанд оруулж, тус байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаарх албан бичиг ирээд байна. Ж.Эрдэнэбатыг анхан шатны шүүхээс өмгөөлөгчгүй шүүсэн явсан нь хүний эрхийг зөрчсөн үйлдэлд тооцогдож байгаа юм. Хамгийн ноцтой нь Европын холбоо анх удаа аль улсын харьяатаас үл хамаарч хүний суурь эрхэд ноцтой халдсан зөрчил үйлдэгч иргэн, хуулийн этгээдийг Европ руу зорчих хориг тавих, хөрөнгийг нь царцаах, хөрөнгө оруулалт хийхийг нь цуцлах хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Хориг тавих хүний эрхийн зөрчилд үй олноор хоморголон устгах, хүн төрөлхтөний эсрэг, эрүүдэн шүүсэн, шүүхээс гадуур аллага үйлдсэн, дур мэдэн баривчилсан, цагдан хорьсон хүний эрхийн зөрчлүүдийг нэр зааж дурьдсан байна. Түүнчлэн жендерт суурилсан хүчирхийлэл, үг хэлэх, илэрхийлэх эрх, шашин шүтэх эрх чөлөө, жагсаал цуглаан хийх эрхийг ноцтой зөрчсөн төрийн өндөр албан тушаалтанд ч хориг үйлчилнэ гээд заачихсан нь шүүх байгууллагын шүүгчээс болж Монгол Улс Европын холбооны хоригт хамаарах нөхцөл бүрдээд байна. 

Ж.Эрдэнэбатыг өмгөөлөгч­гүйгээр шүүсэн нь хүний эрхийн зөрчилд хамаарч байгаа бөгөөд Европын холбоо цаашид Монгол Улсад зээл тусламж үзүүлэхгүй байх, нэр бүхий албан тушаалтнууд Европын холбооны улсууд руу зорчих эрхийг хязгаарлах юм. Үүнтэй зэрэгцэн Олон улсын парламентын холбооны Монгол Улсад үүсгэсэн хэрэг жин даран гарч ирэх нь гарцаагүй. Энэ нөхцөлд Үндсэн хуулиа өшигчсөн шүүх байгууллага болон шүүгчид ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь сонин байгаа юм. Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь Монголын дотоод улс төр байхаа нэгэнт больсон гэдгийг дээр дурдсан кейсүүд нотолж байна. Нэг улстөрчийг бус улсаа хорлосон шүүхийн шийдвэр ямар балагтай болохыг олон улсын байгууллагууд удахгүй ирж судлах юм байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.57.93.77)
    Эх орноо тоногсдыг яллах нь зөв. 14+Элбэгдорж тэргүүтэй нийт Төрөөс төрсөн тэрбумтангууд.
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Гомбо (66.181.190.152)
    Ямар их мөнгөтэй новш вэ, бүр мөнгөөрөө зодох нь л дээ
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 24 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 0 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 1 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 11 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 14 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 6 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 2 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 3 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 4 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 6 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 7 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 29 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 34 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 34 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 39 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 41 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 42 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 44 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 45 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top