x

Иргэд цар тахлын үед шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Ц.Туваан болон УИХ дахь Ардчилсан Намын гишүүдийн хамтран боловсруулсан Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

УИХ-аас 2020 оны дөрөвдүгээр сард баталсан дээрх хуулийн үйлчлэлийг сунгаж, зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах, нэмж тусгах хэрэгцээ шаардлага байна гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд:

1. Эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг тухайн улс дахь өвчлөлийн тархалт, эрсдэл, шууд нислэгийн боломж зэрэг бусад нөхцөл байдлыг үл харгалзан татан авах ажлыг шуурхай зохион байгуулах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний эх орондоо буцаж ирэх, улсын хилээр нэвтрэх (орох) үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх;

2. Цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй хүний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, тухайн хүний хувийн болон гэр бүлийн нууц задрах, нийгмийн зүгээс ялгаварлан гадуурхалтад өртөх, гутаан доромжлуулах, цаашлаад тухайн хүний халдашгүй байдалд аюул учрах эрсдэл үүсгэхгүй байх зарчмыг баримталж ажиллах үүргийг хуульчлах;

3. Монгол Улсын Засгийн газраас цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр гаргасан, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, энэ хуульд нийцээгүй шийдвэр, арга хэмжээг УИХ-аас нэн даруй хүчингүй болгох, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, арга хэмжээ нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй буюу хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бус шийдвэр, арга хэмжээг нийтээр дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг тухайн шийдвэр, арга хэмжээг гаргасан байгууллага, албан тушаалтан хариуцан арилгах;

4. Сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах үеийн олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ нь Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх;

5. Бүх шатны сургалтын байгууллагын оюутан, сурагчдын дотуур байрны төлбөрийг сургалтын төлбөрийн нэгэн адил өмчийн хэлбэр үл харгалзан хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх;

6. Цар тахлын үед хязгаарлагдаж болзошгүй иргэдийн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг хөндөхгүй байх, уул эрхийг баталгаатай эдлүүлэх үүднээс цар тахлын үед өмгөөлөгчийн ажиллах журмыг батлах, иргэний эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг цахимаар хүргэх;

7. Иргэд цар тахлын үед шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах;

8. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Монголбанк, Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх;

9. Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох, эх үүсвэрийг Засгийн газрын тусгай санд байршуулах, сангийн хөрөнгийг хуульд зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглох;

10. Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үндэсний цахим мэдээллийн сан ажиллуулах, уг цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журмыг Засгийн газар батлах зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 25 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 39 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 15 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 16 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 26 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 29 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 21 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 7 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 17 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 18 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 19 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 20 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 22 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 44 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 49 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 49 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 54 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 56 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 57 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 59 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top