x

Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрээ нэмэх шаардлагатай гэлээ

"ТЭЦ-IV-ийн ганцхан эх үүсвэрт гэмтэл гарахад 15 аймаг цахилгаангүй болно"

Монгол Улс дотооддоо нийтдээ 1534 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэмээд 20 сая орчим ам.доллар төлж ОХУ-аас эрчим хүч импортоор авдаг. Цахилгааны үнийг тэглэх шийдвэр гарснаас хойш хэрэглээ огцом нэмэгдэж ачаалал 1300 хүрвэл эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлахаас аргагүйд хүрэх юм байна. Хэт их ачааллаас хамааран, ТЭЦ-IV-ийн нэг эх үүсвэрт гэмтэл гарлаа гэхэд 15 аймаг цахилгаангүй болох эрсдэлтэй юм байна. Тиймээс цахилгааны эх үүсвэрээ яаралтай өргөтгөх, цаашдаа өндөр хүчин чадал бүхий цахилгаан станц барих шаардлагатай гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Цахилгаан, эрчим хүч улс орны хөгжлийн гол тулгуур болдог. Өндөр хөгжилтэй 20 улсын хүн амын тоо дэлхийн хүн амын 30 хүрэхгүй хувийг эзэлдэг ч нийт эрчим хүчний 90 хувийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тиймээс иргэдийнхээ хэрэглээг хязгаарлах бус дэмжих, үйлдвэрлэл явуулах боломж нөхцлийг нь нэмэгдүүлэх ёстой. Иргэдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ хязгаарлагдмал байсныг айл өрх, зарим аж ахуйн нэгжийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцах тухай Засгийн газрын шийдвэр харууллаа гэж гишүүд дүгнэв. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн /2020.12.21/ хуралдаанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарынхаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан, 10 аймагт дулааны станц барих ажил ямар шатандаа явааг тодрууллаа. Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал, “Үнэ тэглэх шийдвэр эрчим хүчний салбарын үнэнийг ил гаргаж, аваарын байдалд ажиллах нөхцөлд хүргэлээ. Нөгөө талаас бодит байдалтай нүүр тулж, цаашид зөв замдаа орж ажиллах боломжоо бүрдүүлж авах ёстой” гэв.

Ардчилсан намын бүлэг мөн цар тахлын үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилго бүхий хуулийн төслүүдийг хэлэлцэв. Үүнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын алданги, торгууль болон Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслүүд орж байна.

Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж зарчмын хувьд дэмжлээ. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ч дэмжив.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 23 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 37 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 13 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 14 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 24 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 27 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 19 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 5 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 15 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 17 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 18 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 19 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 20 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 42 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 47 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 47 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 52 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 54 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 55 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 57 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top