x

АН-ын тамга хэнд байна вэ?

Ардчилсан намын X их хурал баасан, бямба гаригт боллоо. Өнгөрсөн УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдсан намын Их хурал улс төрийн хүрээнд анхаарал татаж байсан нь ойлгомжтой. Мөн ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН хэрхэн оролцох вэ гэдэг хар зураг энэ удаагийн их хурлаар гарах байв. Гэвч АН-ын зовлон дуусаагүй, эхэлсэн гэдгийг саяны Их хурлын уур амьсгал харууллаа.

АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан намын түр удирдлагын хувьд ҮБХ-гоо хуралдуулж, Их хурлаа зохион байгуулсан. Тус хурлаар намын даргаа бүх гишүүдийн саналаар сонгодог дүрмийг өөрчилж, ҮБХ, Их хурал гэсэн хоёр шатлалаар сонгох асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Харин АН-ын өмнөх дарга С.Эрдэнэ Ц.Тувааныг дүрмийн бус зүйл хийж байгаа учраас түүний гаргасан шийдвэрүүд хүчингүй гэдгийг хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр онцолж байв. Мөн С.Эрдэнэ дарга “Улсын бүртгэл дээр АН-ын даргаар С.Эрдэнэ миний бие хэвээр байгаа” хэмээн Ц.Тувааныг АН-ын даргаас чөлөөлсөн “А49” дугаар тушаалаа гаргаснаа ч  Их хурал зохион байгуулахтай зэрэгцэн олон нийтэд хүргэв.

Хуучин даргын зүгээс үндсэн дүрмийн дагуу дараагийн даргыг тодруулахгүйгээр эхлээд дүрмээ өөрчилж байгаа нь өөрөө дүрэм зөрчсөн үйлдэл гэдгийг мэдэгдсээр байгаа юм. Мөн энэ үеэр АН-ын нүүр царай болдог гишүүдийн нэг болох  Д.Сосорбарамын хэлсэн үг олны анхаарал татсан гэхэд болно.  Тэрээр “Би АН-ын  Их хуралд оролцоогүй.  Х.Баттулгын гарт орсноороо АН сүйрч байна” гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

Харин намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан бүх зүйл дүрмийн дагуу явагдаж байгааг тайлбарласан юм. Тэрээр “УИХ-ын  сонгуулиар манай нам УИХ-д олонхи болж чадаагүй. Тиймээс дүрмийнхээ дагуу намын удирдлага болох намын дарга, дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Ийм дүрмийн заалттай. Тэгэхдээ дараагийн намын даргыг сонгогдтол аль нэг дэд дарга нь даргын үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл, аль нэг дэд дарга руу намын даргын эрх, үүрэг шилждэг. Энэ үйл явц болж, дараагийн дарга сонгогдох хүртэл миний бие намын даргын үүрэг гүйцэтгэж, тамгыг аваад үйл ажиллагаа явуулаад байж байна. Үүнийг дүрмийн бус гэж хэлэх нь өрөөсгөл” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Ийнхүү АН-ын их хурал хүлээлтэд хүрсэнгүй. Намын гишүүд хоёр талд гарч маргалдсаар өөх ч биш, булчирхай ч биш болж өндөрлөв.  Намын тамга яг хэний гарт байгаа вэ гэдэг нь ч тодорхой бус  байна. Улсын бүртгэл дээр АН-ын даргаар С.Эрдэнэ хэвээр байгаа бол түүнийх хүчинтэй юу. Үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааных хүчинтэй юу гэсэн том асуултын тэмдэгтэй үлдэж байна. Хэрэв С.Эрдэнэ дарга хэвээр байгаа нь цар тахлын үед зохион байгуулсан Их хурал, намын дүрмийн шинэчлэл ч хүчингүй болж таарах нь.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 12 цаг 19 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 12 цаг 24 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 12 цаг 30 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 12 цаг 48 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 13 цаг 5 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 13 цаг 58 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 15 цаг 23 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 15 цаг 25 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 15 цаг 26 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 15 цаг 27 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 15 цаг 29 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 15 цаг 31 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 15 цаг 31 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 15 цаг 34 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 15 цаг 34 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 15 цаг 35 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 15 цаг 36 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 15 цаг 37 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 15 цаг 38 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 15 цаг 39 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top