x

ГХЯ Элчин сайд Р.Болдын гэнэтийн “баяр хүргэлт”-ийг зөвшөөрсөн үү?

Монгол Улсаас Турк болон Азербайжан улсад суугаа Элчин сайд Р.Болд 2020 оны арванхоёрдугаар сарын11-нд Азербайжаны Эрчим хүчний сайд Парвиз Шахбазовтой уулзжээ. Азербайжаны Эрчим хүчний яамны мэдээлснээр Элчин сайд энэ үеэр “Азербайжан улс нутаг дэвсгэрээ Армений эзлэн түрэмгийллээс чөлөөлж, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, бүрэн эрхээ сэргээсэнд баяр хүргэж байна” гэж хэлсэн байх юм. Мөн Mongolia Weekly хэмээх мэдээллийн портал дээр энэ талаар тайлбарлан бичжээ. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fminenergy.gov.az%2Fen%2Fxeberler-arxivi%2Fenergetika-naziri-monqolustanin-azerbaycandaki-sefiri-ile-gorusub%3Ffbclid%3DIwAR0RBvuOJRpEDxVUj2vv3x9JwC-dRtPI96EGqCWlpzDCys6wDTy5NXig68E&h=AT141CTEN0wybGuFHVYZKVqeLeATebKDJcQx5AvyhLyY-YbUmtunlGsvnf0E771X2xe5pW8RWz-sR1fmRnzcVaG0_RJtn56lSVPxToUc3EZSTyCtDB_KXbDUgJQGzzamiiHU6aYINdQ

Тухайлбал тус сайтад “Монгол Улсын Элчин сайдын энэ үйлдэл нь Туркт тал зассан хэрэг бөгөөд Оросын дургүйг хүргэж магадгүй юм”хэмээн бичсэн нь анхаарал татлаа. https://www.mongoliaweekly.org/amp/mongolia-hails-azerbaijani-war-victory-in-effort-to-woo-turkey

Хэрэв Элчин сайд Р.Болдын тийнхүү баяр хүргэсэн нь үнэн бол,  энэ нь манай найрсаг харилцаатай хоёр орны хооронд маргаан, “дайн дажин” гарвал аль нэг талыг баримтлахгүй байх тухай Монгол Улсын гадаад бодлогын алтан зарчим алдагдлаа гэсэн үг.

Монгол Улс Азербайжан болон Армений хооронд сая болсон дайны явцад болон дайны дараа ОХУ-ын зуучлалаар эвлэрэл тогтоосон талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа нөхцөлд Элчин сайд ингэж ярих нь “шугам давсан” хэрэг бөгөөд Монгол, Армений хоорондын харилцаанд ноцтой сэв суулгасан алдаа болох юм. Элчин сайд Р.Болд энэ тохиолдолд Туркт тал зассан уу, эсвэл Туркийн “заавраар” ажилласан уу гэдгийг ч бодох ёстой. Мөн ГХЯ ийм чиглэл өгсөн үү, Элчин сайд дур зоргоороо ажиллав уу гэдгийг ч олж тогтоох шаардлагатай болж байна. Харин Монгол Улсын ГХЯ энэ “баяр хүргэлт”-ийн талаар ямар нэг тодорхой мэдээлэл дурдаагүй.Зөвхөн Элчин сайд Р.Болд Азербайжанд уулзалт хийсэн, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид идэвхжүүлэх, энэ хүрээнд заримбаримт бичгүүдэд гарын үсэг зурах ажлыг түргэтгэх талаар тохиролцсон, “Гадаад харилцааны сайд Н.Энхтайванаас Азербайжаны Гадаад хэргийн сайд Ж.Байрамовт илгээсэн захидлыг уламжлан өгөв” гэсэн мэдээг л вэб сайтдаа мэдээлсэн байв.

Мөн “Элчин сайд Р.Болд Азербайжаны “Азерхалча” компанид зочилж Монголын ноосыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн явцтай танилцсан, Түрэг хэлтэй орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн Парламентын Ассамблейн ерөнхий нарийн бичгийн дарга А.Мамайюсуповд бараалхаж Уулын Карабахын байлдаан ялалтад зориулсан Азербайжаны цэргийн парадад зочноор оролцов” хэмээн мэдээлсэн байна.

Гадаад харилцааны салбарт ажиллаж буй мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар Арменд булаан эзлэгдсэн нутгаа буцааж авсан Азербайжанд Р.Болд баяр хүргэсэн нь гадаад бодлогын зарчим зөрчсөн маш буруу үйлдэл гэж үзэж байв. Өөрөөр хэлбэл, Туркт тал засч, Оросын дургүйг хүргэх, мөн арменчууд Монголыг үзэн ядахад хүргэх аюултай гэж үзэж шүүмжлэлтэй хандаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Турк, Азербайжаны цэргүүдийг сургаж дэмжиж байсан гэж мэдээлж байсан удаатай. Тэр ч байтугай Туркийн цэргүүд нисэгчгүй онгоцны дайралтыг хүртэл удирдаж байсан гэх мэдээлэл байдаг ч Туркийн тал энэ мэдээллийг үгүйсгэдэг аж. Хэдийгээр энхтайвны хэлэлцээр, цэргүүдээ газар дээр байлгаснаар Орос улс бүс нутаг дахь зарим нөлөөгөө алдаж эхэлж байсан ч Азербайжан ялснаар тус бүс нутагт Туркийн нөлөө улам бүр нэмэгдсээр байгааг харуулж байна хэмэээн мэдээлсээр байгаа юм. Учир нь Ерөнхийлөгч Р.Эрдоган дайны үеэр Азербайжаныг дэмжиж байгаагаа илэн далангүй илэрхийлж байсан. Харин Ерөнхийлөгч В.Путины хувьд Орос, Турк хоорондын маргааны цучил унтраагүй байхад Монголын Элчин сайдын гаргасан эл үйлдлийг ажиглаагүй өнгөрөхгүй гэж бодохгүй байна. Дээр нь Монгол Улс эртний сайхан харилцаат Арментай ямар харилцаатай үлдэх бол. Өнөөх Ил хаадын үеийн хэлхээ холбоо, бичиг сурвалжуудын талаарх гайхалтай сайхан түүх юу болох бол.

Энэ бүгдээс үзэхэд ГХЯ Элчин сайд Р.Болдын гэнэтийн “баяр хүргэлт”-ийг мэдсэн эсэх, үр дагаврыг нь хэрхэн тооцоолсон нь сонирхолтой байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.72.104)
    С.Баяртай нийлж 7.2 ны цуст аллагыг зохион байгуулсан энэ этгээдийг эгүүлэн татах болоогүй юм уу
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 29 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 44 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 20 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 21 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 31 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 34 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 26 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 12 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 22 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 23 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 24 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 25 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 26 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 48 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 54 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 54 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 59 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 20 цаг 1 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 20 цаг 2 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 20 цаг 4 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top