x

Ц.Элбэгдорж: Улс төрийн замыг ухамсартай сонгож, ял ямбыг нь цуг эдэлж яв

Засгийн газраас боловсруулаад буй Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд мэдэх, хэвлэн нийтлэх эрхийг ноцтой зөрчсөн заалт оруулсныг мэргэжлийн байгууллагууд эсэргүүцэж буйгаа илэрхийлж байгаа билээ. 

Тодруулбал, ХЗДХЯ-наас боловсруулсан уг хуулийн төслийн Худал мэдээлэл тараах, түгээхтэй холбоотой бүлэгт зааснаар хэвлэн нийтлэхээс гадна олон нийтийн сүлжээнд хувь хүн үзэл бодол, байр суурийг түгээсэн тохиолдолд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх болоод байгаа юм. 

Хуулийн төслийн уг заалттай холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр NTV телевизийн “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон юм.

Тэрээр ярилцлагын үеэрээ Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар дурьдсан юм. 

Харин Ц.Элбэгдорж сайд Х.Нямбаатарт хандан хэдэн зөвөлгөө өгчээ. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Миний нэр "Улаан бал"-аар бас л гарсан сурагтай. Хэвлэл, вэб, сошиал гээд шүүр шанага болтлоо шүршүүлдэг хүн л дээ би. Хамгийн их муулуулдаг хүнийг олоод ир гэвэл эхнийх нь би болох байх. Энд нэг учир бий. Ардчилсан хувьсгалаас иргэдэд бодитой наалдсан, эдэлж байгаа бараг цор ганц эрх бол иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөө юм.

Бусад эрхийг нь төр булаасан, хутгалдаж орсон, эдлэх боломж олгохгүй байгаа гээд түмэн юм бий. Тиймээс ганц ч болов үлдсэн, бодитой эдлэж байгаа эрхээр нь оролдоод яахав, би тэвчихгүй бол, чи ойлгохгүй бол бусад нь яах юм гээд л өнгөрөөгөөд байгаа юм.

Хүний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөө бол бусад эрхийн эх учраас хамаагүй эхэлж оролдож болдоггүй юм. Бусад улс орны жишээ энд наалдацтай биш. Тэр орнуудад иргэнийхээ маш олон эрхийг хуулиар баталгаатай эдлүүдэг юм. Манайд Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх, Иргэний мэдэх эрхийг хангах гээд.. алхам ч хийгдээгүй байна. Тэвчих л хэрэгтэй.

Нөгөө талаар бол улс төр бол хүнд ажил. Зодуурын хүүдий гэсэн үг. Ийм замыг ухамсартай сонгож, ял ямбыг нь эдлэж яваа атлаа намайг зодлоо, цохилоо гээд байх нь утгагүй. Зарим нэг ажлыг хийхгүй, зарим нэг юмаар оролдохгүй, зарим нэг юманд хариулахгүй байх л хамгийн том эрх юм билээ" гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ккккк (122.201.31.242)
    Одоогийн нийгэмд шударга сайн хөдөлмөрлөсөн хүн тэрбумтан болох боломж байгаа билүү? Би шударгаар тэрбумтан болсон гээд телевизээр сагсалзаж байхыг нь хараад үнэн дургүй хүрсэн. Тэгээд дан улс төрөөр явсан байж.
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Gabo (150.129.140.40)
    Elbegdorj helsen bolhoos bvh yun vnen shvv saidiin tolgoi hvrehgvi l dee
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Хунхууз (49.0.212.161)
    Энэ эргүү олгой толгойтой сайд гэж биеэ тоосон нөхөр ойлгохгүй бүхнийг өөр дээрээ тусгаж аваад эмзэглэж байхын оронд сул гишүүнээ хийгээд санаа амар суучихаач
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 32 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 46 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 22 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 23 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 33 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 36 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 28 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 14 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 24 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 25 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 26 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 27 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 28 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 51 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 56 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 56 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 20 цаг 1 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 20 цаг 3 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 20 цаг 4 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 20 цаг 6 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top