x

АН: УОК, НОК, ЭМЯ, НЭМГ-ын өнөөгийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, иргэдэд тайлагнахыг шаардлаа

Улс оронд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед улс төрийн хариуцлагатай хүчний хувьд Ардчилсан нам асуудалд нухацтай хандаж, шүүмжлэхээс илүү гарц гаргалгааг зөвлөх, хамтран ажиллахад анхаарч ирлээ.

Гэтэл гүйцэтгэх засаглалын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асар хариуцлагагүй хандаж, УОК, НОК болон ЭМЯ, НЭМГ зэрэг байгууллагуудын шийдвэрийн уялдаа холбоог хангах ажлыг орхигдуулсаар ирсэнд туйлаас харамсаж байна.

Мөн хот, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул байгаа нь хүний амь насаар хэмжигдэх хохирол учрууллаа.

Улс орны эдийн засгийг хохироож, асар их үнээр тогтоож байгаа хөл хорио нь бодит амьдралд нийцэхгүй, үр дүн муутай, хэт сүржин, үрэлгэн байгааг АН удаа дараа анхааруулж ирсэн.

Гадаад орнууд, олон улсын байгууллагууд, иргэдээс цар тахалтай тэмцэхээр хуримтлуулсан асар их хандив, тусламж зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй, одоог хүртэл тодорхойгүй хаалттай байсаар байна.  

Өвчин ямар байдлаар нэвтэрсэн, голомтын эх үүсвэр нь хаанаас гарсныг өвчин дэлгэрээд сар гаруй хугацаа өнгөрч байхад эрх баригчид өнөөдрийг хүртэл тодорхойлж чадахгүй байна. Мөн алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцолгүй, эзэнгүйдүүлсээр байна.

Энэ хугацаанд Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрүүд судалгаагүй, хоорондоо зөрчилдсөн, огтын уялдаагүй, олон дахин эргэж буцсан, өмнөх шийдвэрүүдээ үгүйсгэсэн байдлаар гарч иргэд олон нийтийг бухимдуулаад зогсохгүй галын шугамд тэмцэж байгаа жирийн албан хаагчдаа ч удирдлагын хомстолд оруулж, талцуулсаар байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд хатуу хөл хорио тогтоож иргэдийн орлого олох боломжийг хаасан хэрнэ өрх гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх, бизнесийн салбараа тэтгэх бодлого хөтөлбөр огт хэрэгжүүлсэнгүй. Ерөнхийлөгчийн болон бусад нам эвсэл, бизнесийн байгууллага, иргэдээс гаргаж буй оновчтой санал санаачилгыг улс төржүүлж үгүйсгэж, явцууруулж байгаа нь хохирлыг улам бүр нэмэгдүүлэх бодит шалтгаан болсныг бид харж байна.

Ковид-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулах ажлын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлэг УОК-ын бүрэлдэхүүнтэй  уулзалдаж “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн барьсан. Гэвч энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэлгүй хойш тавьсаар байгааг бид ноцтой, санаатай алдаа гэж үзэж байна.

Цар тахлын эсрэг Монгол Улс иж бүрэн судалгаатай, шийдмэг ажиллах байтал  Засгийн газар, УОК, НОК зэрэг байгууллагууд хангалтгүй ажиллаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж, нийгмийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй таагүй уур амьсгал бүрдэж байгаад АН харамсаж байна. Засгийн газрын алдаатай үйл ажиллагааг яаралтай залруулах хүсэлтийг иргэд олон нийтээс Ардчилсан намд олноор ирүүлэх боллоо. Хэдийгээр тахлын улмаас эрдэнэт хүний амь нас эрсдээгүй гэж байгаа ч удирдлагын уялдаагүй, дарга нарын хайнга хариуцлагагүй байдлаас болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсонд АН харамсаж байна.

Ардчилсан нам иргэн бүрийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын тулд дараах асуудлуудад анхаарч, Монгол Улсын засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байна.

  1. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр Улсын онцгой комиссоо удирдаж шат шатанд шийдвэр гаргалтыг бүрэн удирдах,  
  2. Удаа дараа алдаа гаргаж байгаа УОК, НОК, ЭМЯ, НЭМГ-ын өнөөгийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, иргэдэд тайлагнах,
  3. Цар тахлын тархалтыг хязгаарлах бодлогоо иргэдэд нээлттэй, ил тод, судалгаатай танилцуулж, улмаар тахлын үеэр иргэдийн амьжиргааг үе шаттай дэмжих бодлого гарган хэрэгжүүлж ажиллахыг тус тус шаардаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Batdulam (66.181.161.11)
    Ene. Bol. Mongolail. Urhiin. Erh. Ashig. Mun ymaa. Ardchilsan. Namiinhandaa. Bayrlalaa
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • бухимдагч (64.119.23.218)
    ЭНЭХҮҮ АСУУДЛЫГ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙ УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР ЗОХИЦЦУЛАХ ГЭЖ ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА БАЙГУУЛАГДСАН ЮМ.
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.88.163)
    Онцгой нөхцөл гэчихээд эмч нь утасдаад ч авахгүй бга юмнууд юу нь сайн ажиллахав дээ.нойр хоолгүй эмчлэхэд хажууд нь зогсоод бна ч гэж юу бхав...харин сэхээний эмч сувилагчид л ээлжтэй үeдээ тэгж ажилладаг байх.та нарын төлөө,нойр хоолгүй гэдэг наад худал үгээ одоо хэлэхээ больцгоо.цалингаа аваад л ажиллацгааж бга.хэн ч бсан ингэж л ажиллана.гавъяа биш хариуцсан ажлаа л хийж бна.
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • noxorsog (66.181.161.83)
    ajiilag baigaa alban xaagchin onchgoi em emchiin baiguulguud mash sain ajillaj bgaa
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 46 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 36 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 37 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 47 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 50 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 42 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 28 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 38 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 39 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 40 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 41 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 43 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 5 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 10 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 10 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 20 цаг 15 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 20 цаг 17 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 20 цаг 18 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top