x

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлэхийг хүслээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж, 2018 онд УИХ-д өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлж, батлуулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүслээ.

Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг байх, гадаад валютын улсын нөөцийг болон худалдан авах гадаад валютын хэмжээг нэмэгдүүлэх, урсгалыг нь сайжруулах, валютын ханшийг тогтворжуулах, бууруулах зэрэг онцгой ач холбогдолтой Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы 2018 оны аравдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Үүнээс хойш 2 жил 2 сар орчмын хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуулийн төслийг 2019 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-аар хэлэлцүүлж батлах тал дээр тодорхой арга хэмжээ авч, идэвх санаачилга гарган ажиллах талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр албан бичиг хүргүүлж байсан юм.

Харамсалтай нь уг хуулийн төслийг эцэслэн батлах, амьдралд хэрэгжүүлэх чиглэлд УИХ-ын гишүүдийн зүгээс идэвх санаачилга гаргаагүй, арга хэмжээ огт аваагүй байгаа бөгөөд цаашид ч энэ байдал үргэлжлэх шинжтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 11 дэх заалтад тусгасан “гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” бодлогыг хамгаалах зорилгоор Монголбанктай хамтран боловсруулсан. Дээрх заалт батлагдсан өдрөөсөө хойш ердөө 20 гаруйхан хоногийн дараа УИХ-ын 2017 оны 30 дугаар тогтоолоор хүчингүй болсон байдаг.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд байгуулагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үед “Рио Тинто” компани зэсийн баяжмал борлуулах гэрээгээ Монголын талаас нууцалсан, УИХ-ын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй зэрэг ноцтой асуудлууд ил болон сөхөгдөж, тухайн үеийн гишүүд Монгол Улсаас гарч буй баялаг, экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд болон тус компанийг хөрөнгө оруулагч уу, зээл зуучлагч уу гэдэгт эргэлзсэн байр суурийг цөөнгүй илэрхийлэн, гайхан шуугиж байсан боловч өнөөдөр мартагдсан байгааг албан бичгээрээ санууллаа.

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь улс орны хөгжил, эдийн засагт үнэмлэхүй хувь нэмэртэй, голлох нөлөөтэй байгаа ашигт малтмал, уул уурхайн салбарт гарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэн урагшлуулах боломжуудын нэг бөгөөд хуулийн төслийг хурдан шуурхай баталж, хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан бол ард иргэдийн амьдралд асар хүнд дарамт, бэрхшээл болоод удаж буй ам.долларын ханшийг тогтоон барих, бууруулах чиглэлд онцгой ахиц дэвшил гаргах байсан гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга санаачилсан хуулийн төслийг нь улс төрийн шийдвэр гаргаад хэлэлцэхгүй болгодог, эсвэл чадан ядан дэмжүүлсэн хуулийн төслийг нь батлахгүй дардаг, цар тахлын гамшиг нүүрлэсэн энэ хүнд үед иргэдээ дэмжсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсвийн бодлого юу юунаас илүү чухал байгааг сануулж шаардахад элдэв шалтаг, шалтгаан тоочин эсэргүүцдэг байдалдаа Монгол Ардын нам, түүний гишүүдээс олонх нь бүрдэж байгаа УИХ нухацтай дүгнэлт хийж, анхаарахыг зөвлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 13 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 52 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 43 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 44 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 54 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 56 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 49 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 35 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 45 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 46 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 47 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 48 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 49 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 11 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 17 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 17 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 20 цаг 22 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 20 цаг 23 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top