x

М.Энх-Амгаланг прокуророос зайлуулсан ч Л.Энхболдоос гэмт хэрэг нь зайлсангүй!

Улсын Ерөнхий сайд Таныг “сохроогүй” гэж найдъя!

Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд 2019 оны 8 дугаар сарын 21-нд Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал дээр хэлсэн үгийг нь сануулъя. Тэр үед Та “Ямар ажил албан тушаалтай байх нь хамаагүй гэмт хэрэг хийсэн хүн бүр ял шийтгэлээ хүлээх ёстой. Төрийн сүлд харж байна. Цаашид төрийн бүх шатанд олигархууд сонгогдох учиргүй юм. Хулгайч нарыг Монголын төрд дахин битгий гаргаасай гэж бүх улс төрийн намуудад уриалж байна гэсэн юм. Гэтэл яг танай нам, танай Засгийн газар тийм “хулгайч” нараа төрд байршуулж гүйцэв. Төрийн сүлд сохорчихсон юм уу. Та сохорчихсон юм уу?

Танай Засгийн газрын өмнөөс төдийгүй Монголын төрийн нэрийн өмнөөс, улс орны эдийн засагт стратегийн том нөлөө үзүүлэх хамаг том төслүүдийг хэрэгжүүлж буй “Эрдэнэс Монгол” гэдэг компанийг та мэднэ. Үнэрлэж үнссэн "ах" чинь удирдаж байгаа шүү дээ. Тэгвэл одоо түүний дараагийн дарга, Тэргүүн дэд захирлаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболд томилогдох гэж байна. Та сохроогүй бол зогсооно уу! Эсвэл “ЖДҮчдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй, төрийн өмчит компаниудад тараан байршуулна” гэсэн зарчим баримтлаад байна уу?

Л.Энхболдын хэргийг сануулъя. Тэр зөвхөн “Ждүчин” биш. Өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор “Х” тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн “Дэлгэр говь” компаниар төсөл бичүүлэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоотыг тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт ирүүлсэн байдаг.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 2018 оны 5 дугаар сарын 14-ний А/88 тоот тушаалаараа ЖДҮХС-аас “Хас говь транс” хувьцаат компанид 95 сая төгрөгийн санхүүжилт олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон нь нотлогдсон. Иргэн Ч гэдэг нь гишүүний туслах нь байсан, одоо хариуцлага хүлээж үлдсэн өрөвдөлтэй нэгэн боловч хулгайчууд төрд хамсаатантайгаа очдогийг л харуулсаны нэг жишээ.

Одоогоос долоон сарын өмнө Нийслэлийн прокурорын газраас Л.Энхболд тэргүүтэй тэр үеийн парламентын гурван гишүүнийг нэр заан “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гарсан байдаг. Уг захирамжийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хүлээн авч 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянаад “Яллагдагч болон түүний өмгөөлөгч, гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. 

Өөрөөр хэлбэл шүүх “Л.Энхболд яллагдагч мөн. Харин албадан ирүүлэх хүсэлтэд дурдсан “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй” тул захирамжийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна” гэж шийдвэрлэжээ. Энэ бол Л.Энхболд цагаатгагдсан гэсэн үг биш. “Дуудахад нь битгий оч” гэсэн зөрчилтэй зөвлөгөөний үр дагавар. Харин өнөөдөр энэ хүн “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн тэргүүн дэд захирлаар томилогдох гэж байна.

Улсын Ерөнхий Прокурор асан М.Энх-Амгалан 2019 оны 1 дүгээр сарын 19-нд “ЖДҮХС-гийн хэрэг гэмт хэрэг мөн үү гэвэл мөн. Бүгд яллагдагчаар татагдсан. Л.Энхболд хамаарал бүхий этгээдээрээ ЖДҮХС-гаас зээл авахуулж өөрийнхөө банкны зээлийг төлүүлсэн. Энэ гэмт хэрэг биш үү?” гэснийг протоколоос, хэвлэлүүдээс хараарай, томилогчид оо! М.Энх-Амгаланг “зайлуулснаар” Л.Энхболдоос гэмт хэрэг зайлчихаагүй юм шүү.

Яг тэр чуулганы хуралдаанаар “УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хамаарал бүхий этгээд малын хашаа барина гэж зээл аваад эмнэлэг барьчихсан юм байна лээ” гэж хашхирсан О.Баасанхүү одоо амьд сэрүүн, энх мэнд яваа. Эмнэлэг бий юу бий, ЖДҮХС-ийн зээл авсан уу авсан. Харин одоо тэрбээр Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга. Цар тахалтай энэ өдрүүдэд Засгийн газраас дээгүүр шийдвэр гаргаж яваа эрх мэдэлтэн.

Нэг биш нэлээд хэдэн ЖДҮХС-ийн зээл авсан Ж.Энхбаярыг Ерөнхий сайд “сугандаа хавчуулаад” зогсохгүй дээрх хоёр “ждүчин”-ээр “Эрдэнэт үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилчихсон.

Та “Авлигатай тэмцэнэ” гээд хашгирдаг ч Таны зөвлөх байсан Н.Энхбаатар “МИАТ” төрийн өмчит компанийн дэд захирлаар ажиллаж байхдаа “Энканто таун”-д 400 саяар байр авч, Таванбогд компаниас 160 саяар “Ланд Круйзер-200” автомашин, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын төрсөн дүү, одоо Японд МИАТ-ийн төлөөлөгчөөр суугаа Ж.Бат-Эрдэнээс ямар учиртай мөнгө авснаа тайлбарлаж чадахгүй байсаар АТГ-аас 2018 оны 7 дугаар сарын 23-нд баривчлагдсан. Одоо танай намын Улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Санаа зовмоор шүү.

Энэ бүхэн сонгогчдод Том Доромжлол шүү! Улсын Ерөнхий сайд Таныг хэлсэндээ хүрч авлигачидтай тэмцэж, ЖДҮчидээ төрөөс хол байлгахыг нийт сонгогчдынхоо өмнөөс энэ нийтлэлээрээ дамжуулан хатуу шаардаж байна. Та ЖДҮ-чдийг битгий албан тушаалаар шагнаад байгаач ээ. Та томилоогүй ч танай л намын байгаа царай энэ. 

Үүнийг уншаад "Хөлсөөр бичлээ, томилгооны өмнөх шантааж" гэхчлэн Таны "тархинд массаж" хийж өгөх байх!  Гэхдээ надтай адилхан дотор чинь муухайрч явдаг байх гэж сүүлчийн удаа итгэсэндээ хаяглалаа. Энэ мөчид Таны хэлснээр "Төрийн сүлд харж байгаа" гэж найдах аргагүй алга. Таныг “сохорчихоогүй”, “ой санамжаа алдчихаагүй”, хэлсэн үгэндээ эзэн болно гэдэгт найдах эсэхтээ эргэлзэж байна. Одоо хийх томилгооноос чинь л харъя!

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Ганаа (66.181.186.108)
    МАНАНгын гар хөл болсон нөхөд ХҮҮКийн эсрэг хөдөлж байх шив дээ та нар барахгүй шүү
    2020 оны 12 сарын 07 | Хариулах
  • БАЯРТ (202.9.40.170)
    Хүрэлсүхийн гоё сайхан уран донгодож хэлсэн үг бүхэн нь зөрж дандаа хууль зөрчсөн үйлдэл гарах юм хулгайч нар улс орны хойморт заларч бохир ажлаа үргэлжлүүлсээр байна
    2020 оны 12 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ саяхан Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 15 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 54 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 45 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 46 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 56 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 59 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 51 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 37 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 47 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 48 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 49 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 50 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 51 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 13 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 19 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 19 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 20 цаг 24 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top