x

Отроор очсон малчид тухайн бэлчээрийг ирэх оны Дөрөвдүгээр сарын 1-ний дотор чөлөөлнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдал, хаваржилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

2020-2021 оны өвөлжилт, хаваржилтад шаардлагатай өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэхийг бүх шатны Засаг дарга нарт даалгав. Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг гарган, отор нүүдэлд хяналт тавих штаб байгуулахыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгов. Өөр аймаг, сумдын малчид отроор өвөлжиж байгаа нутагт малын хулгайн гэмт хэрэг гарах, нийгмийн хэв журам алдагдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагын болон аймгуудын дарга нарт даалгалаа. 

Энэ жил 26.6 мянган өрхийн 11.7 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.

Отроор очсон малчдыг нутаг орноосоо буцаахгүй, татвар, хураамж авахгүй байх, бэлчээрээ ашиглуулах, тухайн бэлчээрийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний дотор чөлөөлөхөөр зохицуулах юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргүүд аюулгүйн нөөцдөө 60 мянган тн өвс, 16,5 мянган тн тэжээл бэлтгэх ёстой бөгөөд гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна. Тухайлбал Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймаг, нийслэл хот 50-иас дээш хувьтай. Архангай, Баян-Өлгий, Дундговь, Завхан, Сүхбаатар аймаг нөөцөө бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзжээ.

Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймгийн малчид өөрсдөө хэрэгцээт өвс, тэжээлээ 90-ээс дээш хувьтай бэлтгэсэн бол Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Ховд аймгийн малчдынх 50 хүрэхгүй хувьтай байна. Энэ нь дээрх аймагт зуншлага тааруу байсантай холбоотой юм. 

Говь-Алтай аймгийн дөрөв, Баянхонгор аймгийн 15, Өвөрхангай аймгийн тав, Дундговь аймгийн хоёр, Өмнөговь аймгийн тав, нийт 31 сум зуншлага муу байлаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Баянхонгор аймагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтай аймгийн зүүн, Өвөрхангай, Дундговь аймаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутагт эрсдэл их гэж гарчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 34 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 36 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 43 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 51 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 1 цаг 31 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 2 цаг 21 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 2 цаг 22 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 2 цаг 32 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 35 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 17 цаг 27 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 18 цаг 13 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 18 цаг 23 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 18 цаг 24 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 18 цаг 25 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 18 цаг 26 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 18 цаг 28 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 50 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 55 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 55 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top