x

Ерөнхий сайд хөл хорионы үеийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхийг уриалав

Энэ жил дэлхийн улс орнууд "Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: Яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!" уриан доор зохион байгуулж байна.

"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян"-ыг дэлхийн 187 улс 1991 оноос эхлэн нэг уриа, нэгдмэл зорилгын дор өрнүүлж ирсэн. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаархи мэдлэг, ойлголт түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 онд нэгдэн орсон юм.

Аянд Засгийн газрын гишүүд бүгд нэгдэж байгааг Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх мэдэгдэв.

Тэрээр жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хүчин зүтгэж байгаа иргэний нийгмийн байгууллага, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжин тууштай хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллага, тэр дундаа НҮБ-ын Хүн амын санд талархал илэрхийлэв. Цар тахлын хүнд нөхцөлд иргэдийн дунд бухимдал нэмэгдэж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өнгөрсөн гурван сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн байна.

Иймд хөл хорионы үеийг хүчирхийллийн айдастай орчинд биш, гэр бүлээрээ амьд харилцаа үүсгэж, хамтдаа хөгжиж, аз жаргалтай, инээд баяслаар дүүрэн өнгөрүүлэхийг Ерөнхий сайд иргэдэд уриаллаа.

Мөн "нэг ч хүүхэд, хэн ч байсан хайрлаж хамгаалах үүрэгтэй хүмүүсийнхээ гарт амь насаа алдах учиргүй, ийм эмгэнэлт явдал давтагдах ёсгүй, үүнийг таслан зогсоох ёстой. Аливаа хүчирхийлэлтэй хуулийн үгээр хатуу тэмцэнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 13 цаг 2 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 13 цаг 7 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 13 цаг 13 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 13 цаг 31 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 13 цаг 48 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 14 цаг 41 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 16 цаг 6 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 16 цаг 8 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 16 цаг 9 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 16 цаг 10 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 16 цаг 12 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 16 цаг 14 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 16 цаг 14 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 16 цаг 17 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 16 цаг 17 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 16 цаг 18 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 16 цаг 19 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 16 цаг 20 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 16 цаг 21 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 16 цаг 22 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top