x

Х.Нямбаатар: Надад сувилал байтугай түрээсийн нэг өрөө байр ч байхгүй

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрүүдээ танилцууллаа. 

Энэ үеэр цагдаагийн байгууллагаас Энхсаран сувилалыг шалгаж явцын талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэв.

Тэрээр "Энхсаран сувиллыг хуулийн дагуу шалгаж байгаа. Прокурор руу өнөөдөр Энхсаран сувиллын хэрэг бүртгэл нээх хүсэлтээ явуулсан. Нийт хувийн, ЭМЯ-ны, Онцгой байдлын газрын 10 гаруй хүн энэ хэрэгт холбогдсон байгаа. Хэрэг бүртгэлийн хуудас, код нээгдмэгц эдгээр иргэдийг нэг бүрчлэн дуудаж байцаана. Энэ сувилал дээр гаднаас хүнс оруулсан, хоорондоо нийлж лайв хийсэн, нийтийн халууэ устай байсан зэрэг олон зүйлс ил болж байгаа. Яг хуульд заасан журмын дагуу шалгана.

Намайг Энхсаран сувилалтай холбоод байна. Надад сувилал байтугай түрээсийн нэг өрөө байр ч байхгүй.

Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед нэгнийгээ гүжирдэх биш үнэн бодит мэдээллийг түгээгээсэй гэж хэвлэл мэдээллээс хүсэж байна.

Цагдаа маш их ачаалалтай ажиллаж байна. Сэлэнгэ аймагт цагдаа хавьталд орсон байж болзошгүй хэмээн хүрээ тогтоож, тусгаарласан. Иймд үлдсэн цагдаа нар 3 ээлжээр ажиллаж байна. СХД-ийн нэг иргэнийг мөн надтай холбосон мэдээллийг сэтгүүлчид тарааж байна. Бүх нийтийн бэлэн байдлын энэ өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн бодит мэдээлэл хүргэх үүрэгтэй.

Төмөр замын халдварын голомтыг тогтоох ажил дээр Цагдаагийн байгууллага ажиллаж байна. Сэлэнгийн тодорхой алба хаагч нар халдвар авсан байх эрсдэлтэй. Улаанбаатарт нийт 6300 алба хаагч гурван ээлжээр дэглэм сахиулан ажиллаж байна" гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн гэр бүлийн хүчирхийллийн талаар "Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл 60 орчим хувиар буурч байгаа. Гэхдээ хаалттай хаалганы цаана энэ асуудал нуугдаж байхвий гэдэг дээр сэтгэл эмзэглэж байгаа. Цагдаагийн байгууллагаас хэд хэдэн сошил медиа ажлуудыг зохион байгуулж ажилласан. Мөн цагдаа болон Дотоодын цэргийн алба хаагчид бараг гудамж бүрийн буланд ажиллаж байна. Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд, Иргэн бүр өөрсдөө гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээллийг холбогдох байгууллагад өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж  хөршийнд нь асуудал үүсэж байвал цагдаагийн байгууллагад мэдээллэх хэрэгтэй. Энэ бол гэмт хэргийг таслан сэргийлэх сайн арга" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 52 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 54 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 0 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 9 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 1 цаг 48 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 2 цаг 39 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 2 цаг 40 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 2 цаг 49 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 52 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 17 цаг 45 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 18 цаг 31 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 18 цаг 41 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 18 цаг 42 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 18 цаг 43 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 18 цаг 44 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 18 цаг 45 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 19 цаг 7 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 19 цаг 13 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 21 цаг 13 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top