x

"Ариг" банкийг дээрэмдэх гэлээ хэмээн мэдэгдсэн Б.Эрдэнэбатыг "Номин Холдинг" шүүхэд өгчээ

МЭДЭГДЭЛ

“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Эрдэнэбат нь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар гэм буруутай нь тогтоогдож, бусдыг залилсан болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнд хуулийн дагуу 7 жилийн хорих ял оногдуулсан билээ. Гэтэл Б.Эрдэнэбат нь “Ариг банк”-ыг булааж авах, дээрэмдэх гэж өөрийг нь хилсээр шийтгэсэн мэт ойлголт төрүүлэх баримт нотолгоогүй, илэрхий худал мэдээллийг зохион байгуулалттайгаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа цацаж буйд харамсаж байна.

Бодит үнэн нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банкийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Ариг банкны дүрмийн санг нэмэгдүүлэхийг төрөөс буюу Монгол банкнаас 2015 оноос хойш удаа дараа шаардаж, шаардлагыг биелүүлээгүйн улмаас албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж буй билээ. Ариг банкны хувьцаа эзэмшигч нар нь Компанийн тухай хуулийн дагуу өөрт ногдох хувь эзэмшлээр дүрмийн санг нэмэгдүүлэхээр нэмж гаргаж буй хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй. Үүний дагуу “Улаанбаатар импекс” ХХК нь өөрт ногдох 39.54 хувь хэмжээгээр хувьцаа авахаар эх үүсвэрээ байршуулсан.

Харин “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн 60.46%-ийг эзэмшиж буй хувь хэмжээгээрээ тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрхэнд нь хэн ч халдаагүй бөгөөд өөрсдөд нь нээлттэй хэвээр байгааг, мөн өнөөдрийг хүртэл хувьцаа нэмж авах эх үүсвэр огт байршуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Covid 19 цар тахал гарсантай холбоотой онцгой дэглэмийн үед энэхүү худал гүжирдлэгийн эсрэг хэвлэлийн бага хурал хийх боломжгүй байна.

Иймд манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдаж, нэр хүндийг гутаахад чиглэгдсэн хууль бус үйлдэл гаргасан, захиалан зохион байгуулсан буруутай этгээдүүдийн цаашдын үйлдлийг таслан зогсоох, хариуцлага тооцуулахаар холбогдох хуулийн байгууллагад хандсан бөгөөд үүнтэй холбоотой мэдээллийг тухай бүрт нийтэлж хүргэх болно.

"Улаанбаатар импекс" ХХК

2020.11.11

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 12 цаг 30 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 12 цаг 35 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 12 цаг 41 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 12 цаг 58 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 13 цаг 16 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 14 цаг 8 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 15 цаг 34 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 15 цаг 36 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 15 цаг 36 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 15 цаг 38 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 15 цаг 40 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 15 цаг 41 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 15 цаг 42 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 15 цаг 44 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 15 цаг 44 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 15 цаг 46 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 15 цаг 46 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 15 цаг 48 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 15 цаг 48 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 15 цаг 49 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top