x

Х.Баттулга: Монгол Улс ШХАБ-ын төлөвшилтийг анхааралтай ажиглаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу энэ сарын 10-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн цахим хуралдаанд оролцож, үг хэллээ.

Тэрээр “Эрхэм хүндэт Владимир Владимирович, 

Хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Хатагтай, ноёд оо,

Оросын Холбооны Улс ШХАБ-ыг даргалах хугацаандаа цар тахлын хүнд үеийг үл ажран тус байгууллагын хүрээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар идэвх зүтгэлтэй ажиллаж, энэхүү хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаад ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин Танд гүн талархал илэрхийлье.

Хатагтай, ноёд оо,

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дэлхий дахинд аюул учруулж байна. Олон хүн халдвар авч, олон хүн амь насаа алдав. Монгол Улс цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй цөөхөн орнуудын нэг юм. Гэсэн хэдий ч бид бусад улс орнуудын адил иргэдийнхээ аж амьдрал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг сэргээх талаар шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэх том сорилттой тулгарч байна.

Цар тахлын эсрэг тэмцэлд даян дэлхийн эв нэгдлийг бэхжүүлэх, ялгаварлан гадуурхах үзлийг таягдан хаяхын зэрэгцээ шинжлэх ухааны мэдлэгээ харилцан хуваалцах, дэлхий дахиныг хамарсан гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, гамшгийн дараа эдийн засгаа сэргээх талаар хамтран ажиллах шаардлага дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байна.

Энэхүү шаардлагад ШХАБ-аас цар тахалтай тэмцэх, түүний сөрөг үр нөлөөг багасгах талаар идэвхтэй ажиллаж, 2021-2025 онд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь нийцэж байгаа юм.

Хатагтай, ноёд оо,

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар ШХАБ-ыг 2025 он хүртэл хөгжүүлэх стратегийг 2021-2025 онд хэрэгжүүлэх цогц төлөвлөгөө болон бусад баримт бичгийг батлах гэж байгаа нь ШХАБ бүс нутагтаа тогтвортой, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшихөд түлхэц болно гэж харж байна.

Бишкекийн тунхаглалд ажиглагч орнуудыг эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарын практик үйл ажиллагаанд идэвхтэй татан оролцуулахын чухлыг тэмдэглэж, Ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнууд ба Нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зургийг баталсан нь ажиглагч орнуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх өргөн боломжийг нээж байна.

Монгол Улс ШХАБ-ын төлөвшилтийг анхааралтай ажиглан, холбогдох судалгаануудыг хийж, эдийн засгийн болон хүмүүнлэгийн салбарын практик үйл ажиллагаанд ажиглагчийнхаа байр суурийг хадгалан, идэвхтэй оролцохыг эрмэлзэж байна.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор манай хөрш болох ОХУ, БНХАУ-тай байгалийн хийн хоолой, төмөр зам, авто тээвэр зэрэг тодорхой практик асуудлаар ахиц, дэвшил гаргахад онцгой анхаарч байна.

Бид цар тахлын энэ үед хүндрэл бэрхшээлийг үл харгалзан дотооддоо 800 гаруй км төмөр замыг богино хугацаанд барьж байгуулж дуусгаж байна. Мөн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрчимтэй цөлжиж буй говийн бүс рүү 1000 км усжуулах хоолой татах судалгааны ажлуудыг дуусгаж, барилгын ажлыг эхлүүлэх гэж байна.

Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөлд тодорхой ахиц гарч буйд бид баяртай байна. Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хурдны авто зам, төмөр замын төв, зүүн болон баруун коридорын төслүүдийг урагшлуулах нь Зүүн Ази ба Төв Азийн зах зээлийг холбож ШХАБ-ын хүрээний хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх юм. Бидэнд ийм практик ач холбогдолтой, бодит үр дүнтэй үйл ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэе.

Энэ ялдамд ирэх онд 20 жилээ тэмдэглэх ШХАБ-ыг даргалах дараагийн эрхийг авсан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Эмомали Рахмонд чин сэтгэлийн баяр хүргэж, өндөр амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 13 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 15 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 17 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 18 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 19 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 38 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 40 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 46 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 55 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 34 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 25 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 26 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 35 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 38 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 31 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 17 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 26 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 28 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 19 цаг 29 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top