x

А.Цэрэнбат: Ардчилсан намд МАНАН МАФИ байгаа нь үнэн

Хан-Уул дүүргийн Ардчилсан намын гишүүд намын дотоод дүрэм болон Ардчилсан намын даргын сунгааг зохион байгуулахгүй болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ. 

АН-ын гишүүн А.Цэрэнбат: Өнөөдөр мэдээлэл хийж байгаа энэ хүмүүс бүгд АН-ын гишүүд. АН өнөөдөр орон нутгийн сонгуульд ялагдлаа. 30 нэгжээс 9-д нь ялж, 21-д нь ялагдсан. Орон нутгийн сонгуулиар АН даргагүй орсон. С.Эрдэнэ гэдэг хүн УИХ-ын сонгуульд намаа ялагдуулаад, тамгаа өгөөд алга болсон. Үүрэг гүйцэтгэхээр авсан хүмүүс нь АН-ыг сонгуульд бодлоготойгоор даргагүй оруулж ялагдуулсан. Жишээ нь гэхэд Хан-Уул дүүрэг 15 ИХТ-тэй байсан одоо 2 болсон. Гэвч Хан-Уул дүүргийн дарга нь ажлаа хийсээр байна. Намын дүрмээр бол одоо үүрэг гүйцэтгэж байгаа АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа нар хариуцлагаа хүлээж ажлаа өгөх ёстой. Энэ хүмүүс АН-ын дүрмийг ноцтойгоор зөрчиж байгаа. 

АН ерөөсөө нийгэмд гархаа байсан байна. Үхээнц, дорой, арчаагүй хэдэн үүрэг гүйцэтгэгч л намыг удирдаж байна. Бид АН-ынхаа мянга мянган гишүүдэд хандаж хэлмээр байна. Энэ их доромжлол, худал, луйвар, эрх мэдлийн эсрэг босох цаг нь болсон. Ардын нам ялахад хар машинаа хакердсан юм уу, царцаагаа нүүлгэсэн юм уу? энэ талаар нэг үг дуугарсангүй. Гэтэл энэ хүмүүс одоо намын дүрмээ шинэчлээд дахиад дарга болоё гэж байна. Дээд шүүхэд бүртгэлтэй АН-ын ганц дүрэм байгаа. Гэтэл шинэ дүрэм батлаад дахиад 21, 24 оны сонгуульд оролцоно гэж байна. 

АН-ын мянга, мянган гишүүд ялагдаагүй, АН-ын нэрийг барьж байгаа, эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа хүмүүс л ялагдсан. Одоо Л.Болд, Ж.Батзандан гэх урвагчид намд орж ирж шавартай нь хутгах гэж байна, булингартуулж байна. 

Өнөөдөр МАНАН МАФИ гэж ярьдаг. МАНАН МАФИ байгаа нь үнэн. Тэр тусмаа АН-д байгаа. 

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа нар АН-ын дотор байгаа МАНАН МАфИ-ийн гар хөлүүд. Бид энэ хүмүүсийг зайлуулж байж АН шинэчлэгдэнэ. Энэ хүмүүс дахиад даргаар байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдах юм бол АН дахиад сөнөнө. Хагарал бутрал бүүр гүнзгийрнэ.

Эдгээр хүмүүс АН-ын дүрмийг өөрчилж, намын даргын дотоод сонгуулийг зогсоосон.

Ардчилсан нам нам дотроо Ардчилалгүй болсон. Үгээ хэлдэг, дарга нараа шүүмжлэхэд дайсан болдог, гадуурхагддаг болсон.

Ардчилсан нам бол монголын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний үнэт зүйлсийн төлөө тэмцдэг, хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, иргэний эрхийн төлөө гарч ирсэн нам. Гэтэл нам дотроо энэ зүйл байхгүй болсон. Цөөхөн хэдэн хүмүүс л энэ намын эрх ашгийг төлөө тэмцэж байна.

Х.Баттулга ерөхийлөгч АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа гэдэг хүмүүсээ татахгүй бол үйл ойлголцлол, энэ хагарал ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлнө шүү. Хэрвээ АН-ын хагарал байсаар байх юм бол Ерөнхийлөгчийн сонгуульд ч оролцмооргүй байна. АН өөрийн үнэт зүйл дээр буцаж очих ёстой.

2017 онд баталсан намын дүрэм маш сайн дүрэм. Бид дүрмээ хэрэгжүүлж чадахгүй бол АН үнс нурам боллоо.

Ардчилсан нам 159 гаруй мянган гишүүнтэй, та бүхэн өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийл, бид олуулаа, гуравхан даргад загнуулаад явна гэж байхгүй. Нийгэм өөр болсон. Хэн нэгэн хүнд үгээ хэлдэг, хэн нэгний үгийг сонсож үгээ хэлж ойлголцдог болсон. Би дарга гээд гараа зангидаад дүрмийн бус үйлдэл гаргаад байх юм бол АН-ын хувь заяа байхгүй боллоо.

Гэхдээ гишүүд бид итгэл найдвараа алдаагүй. АН-ыг өөр түвшинд гаргах, үзэл санаа, монгол улсын хөгжлийн төлөө зогсож чадах ухамсартай, ёс зүйгээрээ үлгэрлэн манлайлах тийм удирдагчийг хүсч байна. Түүнээс ийм шившгийн үүрэг гүйцэтгэгч нар хэрэггүй.

Ардчилсан намд ямар ч ордон хэрэггүй, үзэл санаа хэрэгтэй" гэлээ. 

Мөн тэрээр" Манай АН-ын лидерүүдийн өс хонзон өнөөдрийн байдлыг бий болгож байна. Х.Баттулга Ц.Элбэгдоржтой өс хонзонтой, Ц.Элбэгдорж нь Х.Баттулгатай өс хонзонтой. АН хоёр удаа ерөнхийлөгчтэй болсон. Энэ хүмүүс АН-ын шинэчилж, үлдээе гэж бодож байвал АН-аас хол бай гэж хэлмээр байна.

АН-ын дотоод сонгуулийн сунгааг зогсоосон. Тэр сунгаанд залуу нэрээ дэвшүүлээд байсан. Энэ  хүнд өөрсдийгөө танилцуулах боломж олдоогүй. Шинэчлэл гэж шинэ хүн гарахыг л хэлнэ. Хуучин хөгшчүүл байвал ямар ч шинэчлэл байхгүй. Гэтэл энэ хүмүүс дүрэм рүү дайрч, дүрэм өөрчлөх гэж байна. Энэ бүхний ард М.Энхболд байгаа. АН-ыг шавар шавхаатай хутгахаа боль" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • hgbfd pok (105.112.124.248)
    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Монгол Иргэн (66.181.184.59)
    АН-ыг ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, КАЗИНО халзан Д.БАТТУЛГА хоёр л хагалж бутаргаж, нэр хүндийг нь шавар, шороотой хутгаж байна... СДБ-иын АН КАЗИНО Д.Баттулгын гэр бүлийн нам болсон шүү...
    2020 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.90.52)
    Дотоод сунгаа гишүүдийн дунд хагарал үүсгэдэг.АНын дарга Алтанхуяг л болбол зүгээр дээ.
    2020 оны 11 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 29 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 31 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 33 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 34 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 35 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 54 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 56 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 2 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 11 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 50 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 41 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 42 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 52 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 54 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 47 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 15 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 33 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 43 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 44 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top