x

ТЕГ: Санал тоолох машиныг хакердах боломжгүй

АН, МАХН-аас хамтран өчигдөр "Сонгуулийн санал тоолох хар машинд хакерууд халдаж,  сонгуулийн үр дүнд нөлөөлж байгаа" талаар мэдээлэл хийсэн билээ. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд "санал тоолох хар машиныг хакердаж, саналын дүнд нөлөөлж чадна" хэмээн тохиролцож байгаа яриа, бичлэгийг хүртэл үзүүлсэн байдаг. 

Уг мэдээллийн араас өнөөдөр өглөө ЦЕГ-аас хариу мэдээлэл хийж, "хар машиныг хакердана" гэж залилан хийсэн этгээдүүдийг ТЕГ шалгаж байгаа тухай мэдээлсэн. Уг асуудлаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү өнөөдөр үдээс хойш дараах мэдээллийг хийлээ. 

ТЕГ-ын ОНХА-ны дарга Т.Баярхүү:

-"Улс төрийн зарим намаас өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр сонгуулийн санал тоолох машинд гаднаас халдаж, санал тоолоход нөлөөлөх ажлыг мөнгө авсны үндсэн дээр зарим этгээд хийж байна гэх аудио бичлэгийг олон нийтэд үзүүлсэн. Санал тоолох төхөөрөмжийг хакердах боломжгүй гэдгийг өчигдөр СЕХ-ны эрх бүхий албан тушаалтан албан ёсоор хэлсэн.

Санал тоолох төхөөрөмжийг 2012 оноос хойш Монгол Улсад сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Санал тоолох төхөөрөмжид гаднаас халдах буюу хакердах боломж байхгүй. 

Өнгөрсөн долоо хоногт мөн "ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халлаа. Хакердсан мэдээллийг олж мэдсэнээс болж тагнуулын 11 ажилтан ажлаасаа халагдсан гэх мэдээллүүд гарсан. 

Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос уг асуудлыг шалгаж хариу ирүүлэх албан бичгийг ТЕГ-т ирүүлсэн. ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халлаа гэдэг нь ор үндэслэлгүй худал мэдээлэл

Аудио бичлэгтэй холбоотой асуудлыг тагнуулын байгууллагаас шалгасан. Өнөөдөр өглөө цагдаагийн байгууллагаас хийсэн мэдээлэлд дурдсанчлан өмнө нь залилах гэмт хэрэгт холбогдож байсан нэр бүхий иргэд ашиг хонжоо олох зорилгоор сонгуулийн санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөх боломжтой хэмээн бусдад итгүүлэх замаар зохиомол байдал бий болгож, бусдад хамтран ажиллах санал тавьсан үйлдлийг шалгасан.

Шалгахад аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс итгэж мөнгө өгсөн, санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөхөөр тохиролцсон зүйл тогтоогдоогүй. Уг этгээдүүд тухайн төхөөрөмжид гаднаас халдах боломжгүй гэдгийг мэдэж байсан" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 14 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 16 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 18 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 19 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 20 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 39 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 41 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 47 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 56 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 35 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 26 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 27 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 36 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 39 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 32 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 0 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 18 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 27 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 29 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top