x

Гандан буурахгүй ганц “дайсан”

Энэ удаагийн орон нутгийн сонгууль ерөнхийдөө нам тайван. УИХ-д нэгэнт үнэмлэхүй олонх болсон, өнгөрсөн дөрвөн жилд ч орон нутагт олонхоороо засагласан МАН ялалтандаа итгэлтэй бардам, сөрөг хүчин гэгдэх АН эвлэршгүй дайсан байсан МАХН, үүрнээс нь бэлтрэг суйлах мэт тусдаа нам байгуулан нанчилдаж байсан ШИНЭ-тэй эвлэлдсэнд нь гишүүд нь хүртэл итгэхгүй шахам. Мөн л сөрөг хүчин болох болов уу гэж найдлага тавьж байсан ХҮН хоёр тамга, хоёр даргатайгаа манарсаар сурталчилгааны хугацаа талдаа ороод байхад сая нэг юм сурталчилгаагаа эхэлсэн гээд өрсөлдөгчгүй гэмээр сонгууль болох гэж байна.

Нэгэнт МАН үнэмлэхүй ялалт байгуулах нь тодорхой болоод байгаа шахуу үед УИХ-ын сонгуульд чихцэлдэж байсан бие даагчид сураг чимээ үгүй. УИХ-ын сонгуульд маанийн эрхи шиг 108 бие даагч өрсөлдөж байсан бол энэ удаад нийслэл, улсын хэмжээнд хоёрхон нэр дэвшигч өрсөлдөж буй. Уг нь НИТХ-д ганц бие даагч ялалт байгуулж байсан түүх бий. Гэвч хяналт хамгийн их шаардлагатай байгаа энэ үед бие даагчид “нуувч”-инд орсон нь цаагуураа тохироо хийсэн, басхүү хүч тэнцвэргүй тулаанаас ихэнх нь шантарч айсан гэлтэй.

Нээрээ ч хоёрхон нэр дэвшигчийн хувьд бүхэл бүтэн эрх баригчдын арми, төрийн аппараттай өрсөлдөнө гэдэг ямархуу тулаан болохыг эхнээсээ харуулж байна. Гандан бууршгүй ганц дайчин ураны эсрэг тэмцэгч гэдгээрээ алдаршсан Жанын Ганбаатарын сурталчилгааны самбарууд халдлагад өртөж, хүч мөхөсдөж байгаагаа олон нийтийн сүлжээнд өгүүлжээ. Жанын Ганбаатарын хувьд уран, хөрсний бохирдлын эсрэг тэмцдэгээрээ зартай, Ноён уулын зовлонтой урт зам туулсан маргааныг анх олон нийтийн сонорт хүргэсэн, гайгүй сайн “заргач” гандан бууршгүй тэмцэгч. Тэр хэрээрээ ч ганцдахгүй “дайсан”-д тооцогдож буй учраас ийн самбартай нь ч болтугай “дайн зарлаж” байгаа юм болов уу. Бүх нэр дэвшигчдийн самбар цэмбийж байхад ганцхан түүний самбарыг л сийчиж, нурааж байгаа нь нэгийг өгүүлж л байгаа болов уу?

Ингэхэд ИТХ-ын 13 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10, 11, 25, 28, 40, 42 дугаар хорооныхон нь ганц бие даан нэр дэвшигчээ ингэж “дээрэлхүүлж” байгааг мэдэж байгаа болов уу?  Ганц дайчин ганцаарддаггүй л гэдэг сэн, уг нь.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 28 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 30 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 32 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 34 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 35 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 53 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 55 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 1 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 10 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 50 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 40 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 41 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 51 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 54 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 46 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 14 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 32 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 42 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 43 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top