x

С.Одонтуяа: Хэн сонгогдох нь чухал биш сонгууль шударга болох ёстой

“Сонгууль хуулийн дагуу явагдаж үр дүнг нийтээрээ хүлээн зөвшөөрөх нь ардчиллын том шалгуур юм” гэж Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар СЕХ-ны удирдлагуудтай уулзах үеэрээ онцоллоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа сонгуулийн санал хураалтын үед сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ заавал хийдэг байх, хурууны хээ таниагүй тохиолдолд иргэний үнэмлэхээр санал авч байгааг өөрчилж нүүрийг нь таниулдаг болох талаар ярилцлаа. Учир нь өнгөрсөн УИХ-ын сонгуулийн санал хураалтын үеэр дээрх зөрчил олон гарсан бөгөөд энэ нь нэг хүн олон газар санал өгөх, улмаар сонгуулийн дүн шударга бус болоход нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.  

Тиймээс удахгүй болох орон нутгийн сонгуулийн санал хураалтын үеэр дээрх асуудалд анхаарах, мөн зөрчил гарсан тохиолдолд ажиглагч нар нэрсийн жагсаалтыг тулгаж үзэх, зөрчлийг газар дээр нь тодруулах боломжийг олгож ажиллуулах зэрэг шаардлагыг  СЕХ-нд хүргүүлж буйгаа мэдэгдсэн. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат дээрх асуудалд санал нэг байгаагаа илэрхийлж, энэ асуудал үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас Ерөнхийлөгч Х.Баттулгад мөн шаардлагыг хүргүүлсэн гэлээ. Тэрээр цар тахлын үед эдийн засаг, иргэдийн амьжиргаа муу байгаа нөхцөлд орон нутгийн сонгуулийг хариуцлагатай зохион байгуулах нь чухал. 

Гол  үр дүн нь сонгууль хуулийн дагуу явагдсан байх хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулийн санал тоолох үеэр гарсан алдааг дахин давтахгүй байх талаар анхаарч ажиллахыг хүссэн. Мөн Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгээгүй нь сонгогчдын сонголт хийх эрхийг хязгаарласан хэрэг болж байгааг ч дуулгалаа.

Уулзалтад СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон хуулийн мэргэжилтнүүд оролцож УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаандаа анхаарч ажиллахаа илэрхийлэв. 

СЕХ-ны удирдлагын зүгээс сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ хийхэд гарах зардал нь харьцангуй бага, өмнө сонгуульд хэрэгжүүлж хэвшсэн үр дүнтэй ажил тул цаашдын сонгуулийн үйл явцад ашиглах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 35 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 37 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 39 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 40 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 42 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 0 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 2 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 8 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 17 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 56 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 47 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 48 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 58 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 1 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 53 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 21 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 39 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 49 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 50 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top