x

Н.Учрал: Ашиг олох зорилгоор арилжааны кино хийдэг ч өв соёл, түүхээ харуулсан кино хийгдэхгүй байна

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв.

Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулав.

Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан бөгөөд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх үүргийг болон кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг зохицуулахаар тусгажээ.

Хуулийн төслийг дагалдуулан Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Г.Амартүвшин, Г.Мөнхцэцэг, П.Анужин, Н.Учрал нар асуулт асууж, гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун хариулт өгөв.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааг ямар бодлогоор хэрхэн авч явж байгаа талаар болон тус санд төвлөрүүлэхээр тусгасан 10 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар тодруулж асуусан бол УИХ-ын гишүүн П.Анужин цирк, кино үйлдвэр, кино театруудын менежментийн хувьчлалыг дагаад үйл ажиллагаа нь доголдсон учир тэдгээрийг сэргээх талаар ямар бодлого, чиглэл баримталж байгааг тодруулав. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал ашиг олох зорилгоор арилжааны кино хийдэг ч өв соёл, түүхээ харуулсан кино хийгдэхгүй байна гээд өв соёл, түүхийг таниулсан киног захиалж хийлгэх, Кино урлагийг дэмжих санг хөндлөнгийн удирдлагатай болгох талаар болон тус сангийн менежменттэй холбоотой цаашид авч хэрэгжүүлэх асуудлын талаар тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уран бүтээлчдэд тулгардаг хамгийн том бэрхшээл нь киноны дэд бүтцийн асуудал байдгийг дурдаад төрийн сан хөмрөгийг кинонд ашиглах зэрэг кино үйлдвэрлэлийн шатанд дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулж асуув. 

Соёлын сайд С.Чулуун гишүүдийн асуултад хариулахдаа, Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу зохицуулдаг, цирк, кино үйлдвэр, кино театр зэрэг менежментийн хувьчлалаар хувьчилсан газруудын үйл ажиллагааг хэвийн явуулах нь шинэ яамны өмнө тулгамдаж байгаа бодлогын асуудал болоод байгаа, мөн Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааг хөндлөнгийн төлөөлөл, мэргэжлийн зөвлөлд хариуцуулах, тус санг хөрөнгөжүүлэхэд анхаарч байгаа гэдгийг онцлов.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин, П.Анужин, Г.Мөнхцэцэг нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Гишүүд кино урлагийг хөгжүүлэх бодлогын асуудалд төрийн дэмжлэг зайлшгүй байх шаардлагатайг онцолж байв.

Ингээд Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.  

Дараа нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулан байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Мөн Засгийн газраас болон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгож  хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулан байгуулахаар тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 37 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 39 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 42 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 43 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 44 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 2 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 4 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 11 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 19 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 59 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 49 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 50 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 0 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 3 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 55 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 23 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 41 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 51 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 53 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top