x

БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Пак Бён Согыг Монгол улсад айлчлах урилга хүргүүлжээ

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол- БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Эрхэмсэг ноён Ли Ё Хуныг хүлээн авч уузлаа. 

Энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын найрсаг харилцаа улам бэхжиж байгаад баяртай байгаагаа УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат илэрхийлэв.

Мөн Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга, ноён Пак Бён Со-г Монгол Улсад айлчлах урилгыг хүргүүлснийг дурдаад тус улсын Засгийн газраас манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв. 

Цаашид хоёр улсын найрсаг харилцааг улам өргөжүүлж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, спортын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэхэд УИХ дахь парламентын бүлэг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. 

Түүнчлэн, хоёр улсын эдийн засгийн форумын зохион байгуулах, парламентын гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт туссан “Солонго 1,2” орон сууцны хорооллыг барих төслийн санхүүжилтийн асуудалд Элчин сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв. 

Элчин сайд Ли Ё Хун УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийг ахлах болсонд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад баяр хүргээд парламентын зүгээс хоёр орны харилцаанд чухал ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулсанд баяртай буйгаа илэрхийллээ. 

Тэрээр, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлаж, олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хоёр талын төлөвлөсөн томоохон айлчлал, арга хэмжээ хойшлогдсон. Монгол Улсын Засгийн газраас хорио цээрийг цуцалсан тул энэ сарын 8-ны өдөр 30 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулахаар болсныг танилцуулав. 

Мөн хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” төсөл, Аялал жуулчлалын сургалт, дадлагын төв байгуулах төслүүд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцааг шат ахиулан хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 34 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 36 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 39 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 40 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 41 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 59 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 1 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 8 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 16 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 56 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 46 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 47 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 57 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 0 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 52 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 20 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 38 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 48 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 49 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top