x

АН: Сонгуулийг шударгаар явуулахад Тагнуулын байгууллага саад учруулж байна

УИХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шүүхээс Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийг хүчингүй болгожээ. 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-Иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна. Дархан-уул аймагт зөвхөн МАН өөрийн дагуул намтайгаа орон нутгийн сонгуульд оролцох нөхцөл бүрдлээ. АН-ын бүлгээс ард түмэндээ хандаж уриалж байна, сонгуульдаа идэвхитэй оролцоорой. Хэрэв тэгэхгүй бол сонгуулийг хэлбэр төдий явуулдаг, дагуул хэдэн нам ордог энэ байдал чинь явсаар урьд өмнө байсан нэг намын тогтолцоо руугаа эргэж орно. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Сонгуулиар улс төрийн намууд, бие даагч, санал хуваах намууд гээд нэр дэвшүүлж байна. Энэ явдал олон удаагийн сонгуулиар харагдаж байгаа.

Саяхан талбай дээр ХҮН жагсаал хийхдээ өөрсдийг нь сонгуульд оролцуулахгүй байх шүүхийн шийдвэрт АН буруутай, АН зохион байгуулж байгаа мэтээр ярьсан. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд АН үүнд ямар ч хамаагүй, бид ийм бусармаг үйл ажиллагаанд оролцдоггүй.

Өнөөдөр Дархан-Уул аймагт сонгуульд нэр дэвшигчдийг хууль бусаар хассан шүүхийн шийдвэр дахин гарсан. Дархан-Уул аймагт зөвхөн МАН, ХҮН хоёр сонгуульд оролцох гэж байна. Үүн дээр бид улс төр хийгээгүй. Шүүхийн шийдвэр гартал хүлээц хандсан. Гэтэл үүнд эрх баригч нам шүүхэд шууд нөлөөлж байна. Ялангуяа Ерөнхий сайдын томилдог ТЕГ өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудалд оролцож байна. Сонгуулийн өмнө ТЕГ улс төрийн намуудын дотоод үйл ажиллагаанд оролцохгүй байхыг бид хүсч байна. Сонгуулийг шударга явуулахад ТЕГ саад болж байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ч мөн ТЕГ, цагдаагийн байгууллага, хууль хүчнийхэн бүгд эрх баригч намын талд ажилласан нь иргэдийн дургуйцлийг хүргэсэн. Өнөөдөр ч гэсэн нийгэмд хүндрэл болж байгаа бүх асуудалд АН буруутай мэтээр мэдээлж байна. Түгжрэлд АН буруутай, ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүй гэсэнд ч АН бүруутай гэж мэдээлж байна. АН-ыг ийм байдлаар, баримтгүйгээр буруутгахгүй байхыг бид шаардаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Б.Баярсайхан (202.126.90.121)
    Иргэд сонгогчидоо! Энэ сонгуулиар МА нам ялбал аюул учрана шүү! иймд сонгож болохгүйг анхаарууля
    2020 оны 10 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 44 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 46 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 49 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 50 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 51 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 9 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 11 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 18 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 26 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 6 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 56 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 57 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 7 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 10 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 2 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 30 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 48 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 58 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 59 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top