x

Б.Лхагвасүрэн: Монголбанкнаас мөнгөн дэвсгэртийн хэмжээг нэмэх боломжтой гэж харж байгаа

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Гишүүд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуулт асууж, байр суурийн сонсож байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Мөнгөн дэвсгэртийн хэмжээ ихсэх үү. 50, 100 мянгатын дэвсгэрт гаргах уу?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Манай мөнгөн дэвсгэртийн хамгийн том нь 20,000 төгрөг. 20 мянгыг ам.долларт шилжүүлэх юм бол 7 ам.доллартай тэнцэнэ. Ингээд харахаар манай мөнгөн тэмдэгтийн номинал бага байгаа юм. Тиймээс Монголбанкнаас мөнгөн дэвсгэртийн хэмжээг нэмэх боломжтой гэж харж байгаа. Энэ талаар тодорхой санал гаргая гэдэг байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төсөв дээр хүүхдийн мөнгө байгаа. Энэ жилийн хүүхдийн мөнгө гүйцэтгэлээр 1.9 их наяд хүрсэн байна. Гэвч энэ нь хэрэглээг нэмэгдүүлдэг. Хүүхдийн мөнгө валютын нөөцийг бууруулж, ханш өсгөж, эргээд ард иргэдэд дарамт болдог. Та нар үүнийг шууд хэлдэг баймаар байна. Тэгэхгүй бол биднийг хэлэхээр улстөржүүлдэг. Хүүхдийн мөнгө энд баас болоод, Эрээнд хөрөнгө оруулалт болдог. Ирэх зургаадугаар сар болтол ахиад нэг их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулах нь. Бид зоригтой арга хэмжээ авч чадахгүй хэр нь халамжийг хавтгайруулж байна. 

Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгоно гэж байна. Энэ нь мөн л барилгын материалын импортыг нэмэгдүүлнэ. Сум бүрт 1 тэрбум төгрөгөөр таван үйлдвэр барихад асуудал шийдэгдэнэ. 100 мянган төгрөг хэдхэн өдрийн хоол шүү дээ. Ийм юмыг манай санхүүгийн байгууллага хэлдэг баймаар байна. 

Харин хүүхдийн мөнгийг яг хэрэгцээтэй хэсэгт нь өгдөг бол өөр хэрэг. Ингэж хийдэг Ерөнхий сайд байвал энэ улс орон босоод ирнэ. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Төв банкнаас явуулж байгаа мөнгөний бодлогыг аль болох төсвийн бодлоготой уялдуулахыг зорьдог. Энэ жилийн төсвийн алдагдал 12 хувьтай байгаа. 

Хүүхдийн мөнгө олгож байгаа асуудал дээр Монголбанк ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. Харин энэ жилийн хувьд статистикаас харахад өрхийн орлого буураагүй байгаа нь сайн тал юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 50 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 53 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 55 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 56 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 57 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 15 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 17 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 24 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 32 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 12 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 2 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 3 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 13 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 16 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 8 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 36 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 54 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 21 цаг 4 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 21 цаг 6 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top