x

Санал хураалтын цагийг богиносгож 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулхаар болжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт 2020 оны 10 дугаар сарын 15-нд явагдана. Энэ хүрээнд СЕХ-ноос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.  

СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг өмнө нь нэгдсэн хуулиар зохион байгуулдаг байсан бол энэ удаагийнх бие даасан хуулийн зохион байгуулагдаж байна. Энэ сонгуулийн бэлтгэл ажил дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн. 

Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо ажиллаж байна. Сумын 330, дүүргийн ес, хэсгийн 2141 хэсгийн хороо байна. Эдгээр хороодод нийт 18,534 хүн ажиллаж байна. Үүн дээр мэдээлэл технологийн баг нэмэгдээд нийт 21,234 хүн сонгууль зохион байгуулахад ажиллаж байна. Үүн дээр УБЕГ-ын итгэмжлэгдсэн ажилтан болон цагдаагийн ажилтнууд нэмэгдэнэ.

Нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны хооронд, нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа есдүгээр сарын 20-ны дуустал явагдаад дууссан. Бүртгэсэн нэр дэвшигчдэдээ үнэмлэх гардуулах ажиллагаа орон даяар нэг өдөр зохион байгуулагдана. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 30-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж өгнө. 

Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7,353 буюу нийт улсын хэмжээнд 8,169 суудлын 17,161 хүн өрсөлдөх гэж байна. 

Энэ удаагийн сонгууль шинэ хуулиар зохион байгуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл саналын хуудас дээр аймаг, нийслэл болон сум, дүүргийн сонгуулийн нэр дэвшигчид хамт бичигдэнэ. Сонгогчид хоёр сонгуулийн төлөө санал өгнө гэсэн үг. Аймаг, нийслэл болон сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөө тус тус сонгоно. 

Өмнөх сонгуулиудад ирц хүрээгүй гэдэг асуудал яригддаг байсан. Өөрөөр хэлбэл, хэсэг болгон 50 хувийн ирцтэй болж байж сонгууль хүчин төгөлдөрт тооцогддог байсан. Харин энэ удаагийн сонгуульд ирцийн хувь тооцогдохгүй. 

Мөн санал хураалтын цаг богиноссон. 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдана.  

Аймгийн сонгуулийн хороо, сумын сонгуулийн хороо тухайн нутаг дэвсгэр тус бүртээ сонгууль зохион байгуулах хамгийн том нэмж болж байгаа. СЕХ-ноос гардан зохион байгуулахгүй, зөвхөн зөвлөмж өгч ажиллана.

Түүнчлэн мандатын тооноос илүү нэр дэвшигч дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болно. Мандатын тоотой тэнцүү болон мандатын тооноос бага эсвэл огт дугуйлаагүй бол саналын хуудас хүчинтэйд тооцогдоно. 

Есдүгээр сарын 13-ны дуустал сонгуулийн сурталчилгаа явагдана” гэлээ. 

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Орон нутгийн сонгуулийн зардлын талаар торуулахгүй юу? 

-УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол энэ удаагийн сонгуульд 16.6 тэрбум төгрөгийн зардалтай байна. Энэ зардалд халдвар, хамгааллын зардал ороогүй. Шаардлагатай зардлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдэх байх. 

-Сонгуулийн дүн мэдээг нэгдсэн журмаар танилцуулах уу? 

-Сумын сонгуулийн дүн суман дээрээ, аймгийн сонгуулийн дүн аймгийн сонгуулийн хэсгүүдээс нэгдтгэгдсэнээр гарна. СЕХ-ноос нэгдсэн байдлаар мэдээлэхгүй. Хуулиар тийм үүрэг хүлээгээгүй. 

-Хэдэн хүн бие даан нэр дэвшиж байгаа вэ?

-Бие даан нэр дэвшигчдийн хувьд аймаг, нийслэлд 125 хүн нэр дэвшиж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 мин Академич Аюурын Дулмаа Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаав 6 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 13 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 15 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 17 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 18 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 19 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 38 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 40 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 46 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 55 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 34 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 25 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 26 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 35 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 38 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 31 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 59 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 21 цаг 17 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top