x

ОХУ-д айлчилж буй сайд Н.Энхтайван өнөөдөр ирж, 21 хоног тусгаарлагдана

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепнев, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов нартай 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр уулзав.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепневтай уулзах үеэрээ Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх сонирхолтой байдгийг тэмдэглэж, хоёр талын мэргэжлийн хяналт, мал эмнэлэг зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон аж ахуй, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүллээ.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажил албан ёсоор эхэлж буйд баяртай байгаагаа сайд нар илэрхийлж, хамтарсан судалгааны ажил аль болох богино хугацаанд үр дүнтэй явагдах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтуховтай уулзах үеэрээ  Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Хоёр улсын аж ахуй, бизнес эрхлэгчдийн уулзалт, бизнес форумыг тогтмолжуулах, Монголын аж ахуйн нэгжүүд ОХУ-д болдог экспо, үзэсгэлэнд оролцох, ОХУ-аас ХАА-н дэвшилтэт техник төхөөрөмж Монголд нийлүүлэх зэрэг хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны айлчлал өнөөдөр өндөрлөх бөгөөд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлагдана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 15 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 18 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 24 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 26 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 28 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 29 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 31 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 49 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 51 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 57 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 6 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 45 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 36 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 37 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 47 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 50 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 42 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 21 цаг 10 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top