x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дарханы ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРТ ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр /2020.09.17/ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой тус компани нь 1,300 гаруй иргэдийг ажлын байраар хангадаг үндэсний томоохон аж ахуйн нэгж билээ. Улсдаа металлургийн анхдагч,  хамгийн том ган үйлдвэрлэгч бөгөөд гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100.0 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай.

Үйлдвэрт ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хамт олон чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг түшиглэн хэрэгжүүлж байгаа Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг цаашид дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ажиллах үеэр Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах концессын гэрээг Засгийн газартай 2014 онд байгуулан, төсөл хэрэгжүүлж байгаа үндэсний хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК нь бүтээн байгуулалтын ажлаа мөн танилцуулжээ. Тухайлбал үйлдвэрийн ган хайлуулах хэсэгт 2017 онд анх удаа даралтаар боловсруулах технологи ашиглан хагас өөрөө нунтаглагч тээрмийн ган бөмбөлөг үйлдвэрлэх технологийг нэвтрүүлж, бүрэн автомат тоон удирдлагын систем бүхий Евро стандартын үйлдвэрийг ашиглалтад оруулсан.

Түүнчлэн нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанарын өндөр шаардлага хангасан ган бөмбөлөг, барилгын арматур төмөр үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэх 150,000 айлын орон сууцны хөтөлбөрийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” дэмжин ажиллахаа Ерөнхий сайдад уламжилжээ.

Ерөнхий сайдын айлчлалын үеэр “Дарханы төмөрлийн үйлдвэр” ХК-ийн Ерөнхий захирал М.Отгонбаяр, “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир нар “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудлууд болох эрчим хүчний найдвартай эх үүсвэр, орон нутгийн газрын асуудал зэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн бөгөөд эдгээр асуудлыг холбогдох яам, орон нутгийн удирдлагатай ярилцаж, богино хугацаанд шийдвэрлэх боломжтой” талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон мэдэгдлээ. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ган бөмбөлөгийн худалдан авалтыг дэмжин ажиллахыг уламжлахаа мэдэгджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 16 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 30 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 33 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 39 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 41 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 43 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 44 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 46 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 4 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 6 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 12 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 21 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 0 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 51 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 52 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 2 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 5 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 57 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top