x

Сайд Н.Энхтайван ОХУ-руу албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Оросын Холбооны Улс руу албан ёсны айлчлал ойрын хугацаанд хийх гэж байна.

Айлчлалын асуудлыг яг одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн манай улсад хийж буй айлчлал өнөөдөр дуусна. 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авах ажиллагаанд оролцсон бүх хүнийг журмын дагуу тусгаарлахыг холбогдох байгууллагуудаас мэдээлж байсан. Энэ дагуу ГХ-ны сайд Н.Энхтайван ч тусгаарлагдах ёстой юм. 

Харин ОХУ-ын талд одоогийн нөхцөл байдлаа танилцуулсны үндсэн дээр уг айлчлалыг зохион байгуулж байгааг эх сурвалж хэллээ. Өөрөөр хэлбэл, хоёр улсын Засгийн газрын түвшинд ойлголцсон учраас туслаарлалтын хоногийг дуусгалгүйгээр уг айлчлалыг зохион байгуулах аж.  

Энэ удаагийн айлчлал нь COVID 19-ийн халдвар дэгдсэнээс хойш манай улсаас ОХУ-д хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын гол зорилго нь манай улсын нутаг дэвсгэрээр дамжин холбогдох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийн асуудал ажээ. Түүнчлэн өмнө нь хийгдэж байсан хоёр улсын хоорон дахь яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг ярилцах юм байна. 

Хийн хоолойн төслийн тухайд 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалаас хойш ОХУ-Монгол-Хятадыг холбох “Сила Сибири-2" төсөл дахин яригдаж эхэлсэн билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй уулзах үеэрээ төслийг эхлүүлэхийг үүрэг болгосон бөгөөд зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг 2020 онд багтаан дуусгахаар “Газпром” компани төлөвлөсөн талаар мэдээлж байсан. 

Энэ хүрээнл манай улсын хувьд ҮАБЗ-өөс байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг тухайн үеийн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулах шийдвэр гаргасан билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 17 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 30 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 44 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 47 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 53 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 55 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 57 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 58 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 59 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 18 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 20 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 26 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 35 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 14 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 5 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 6 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 15 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 18 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 21 цаг 11 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top