x

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад Есдүгээр сарын 15-16-ны хооронд албан ёсоор айлчилна.

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын төрийн гурван өндөрлөгт бараалхана. Энэ үеэр хийх уулзалт, хэлэлцээгээр Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд гарч буй ахицыг бататгаж, баримт бичигт газрын үсэг зурна. Хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах зорилго бүхий албан ёсны айлчлалын үеэр олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ч санал солилцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д цар тахлын эсрэг тэмцэж буй хүнд үед айлчилж, найрсаг харилцаа, итгэлцлийг бэхжүүлж байсан бол, манай улсад хөл хорионы дэглэм үйлчилж буй нөхцөлд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчлах гэж буйгаараа онцлог юм.

ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Одонбаатар Айлчлалын талаар өнөөдөр болсон хэвлэлийн үеэр мэдээлэхдээ, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай орны хувьд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг манай хоёр улс тогтмол хэрэгжүүлж ирсэн. Ковид-19 цар тахлын улмаас төлөвлөж байсан олон арга хэмжээг хойшлуулж, цуцалсан. БНХАУ цар тахлыг хяналтдаа авсан, манай улс дотооддоо алдаагүй тул өндөр түвшний айлчлал хийж байгаа. Айлчлалаар эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэх, БНХАУ-д экспортлох уул уурхайн болон уул уурхайн бус бүтээгдэхүүний хэмжээг ахиулах, хилийн боомтуудын нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх талаар харилцан ярилцана. Дэлхийн улс орнууд цар тахлын шинэ нөхцөл байдалтай дасан зохицож, гадаад айлчлал, олон талт уулзалтуудыг идэвхжүүлж байна. Тухайлбал, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 8 дугаар сард Европын орнуудад айлчилсан. Монгол Улсад айлчлахаасаа өмнө ОХУ, Казахстан, Киргизид айлчилна” гэж мэдээлэв.

Айлчлалыг өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулах тул халдвар, хамгааллын горимыг хатуу сахиж, аль болох цөөн хүн үйл ажиллагаанд оролцуулахаар зохицуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 22 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 35 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 49 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 52 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 58 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 0 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 2 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 3 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 5 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 23 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 25 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 31 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 40 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 19 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 10 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 11 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 21 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 24 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top