x

Тэрбумаас илүү хадгаламжтай УИХ-ын гишүүдийг нэрлэв

Зургийг ikon.mn

УИХ-ын зарим гишүүд болон Монголбанк хамтран өргөн барьсан "Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өнгөрөгч баасан гаригаас эхлэн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн билээ. 

Уг асуудалтай холбоотойгоор "өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчдийн" тухай яригдаж эхэлсэн бөгөөд чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүн "Одоо байгаа 17 их наяд төгрөгийн хадгаламжийг 10 мянга орчим хүн эзэмшиж байна. Хадгаламжийн хүү өндөр байгаа нь их хадгаламжтай хүмүүсээс болж байна. Монголд зээлтэй 2.7 сая хүний эрх ашгийг бодох уу, хадгаламжтай 10 мянган хүний эрх ашгийг бодох уу гэдэг асуудал" гэв.

Харин Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн "өндөр хадгаламжтай хүмүүсийн мөнгийг хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө оруулалт хийх зохицуулалт хийнэ" хэмээн тайлбарласан байна. Гэвч УИХ-ын гишүүд дээрх тогтоолын төслийг батлах сонирхол бий болов уу?

Тухайлбал, УИХ-ын гишүүдийн ХОМ-ээс иш татан ikon.mn сайт мэдээлснээр УИХ-ын 76 гишүүний 25 хувь нь 200 саяас дээш хадгаламжтай хүмүүс байна. Тэдний 10 нь тэрбумаас дээш төгрөгийн хадгаламжтай бол 1.5 тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай найман хүн байна. 

Уг жагсаалтыг УИХ-ын гишүүн "Оргилын" хэмээх Ж.Ганбаатар 25 тэрбумын хадгаламжаар тэргүүлж, шинээр сонгогдсон "Сөүл"-ийн Д.Өнөрболор хатагтай 7,6 тэрбумаар удаалж, хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 6 тэрбумын хадгаламжаар эхний гуравт жагссан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 40 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 14 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 28 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 30 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 36 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 39 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 41 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 42 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 43 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 1 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 3 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 10 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 18 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 58 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 48 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 49 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 59 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 2 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top