x

УИХ дахь эмэгтэй гишүүд бүлэг байгуулж, ТББ-тай нэг бүрчлэн хамтран ажиллахаар болжээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогдсон 13 эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр бүлэг байгуулж, нийгэмд тулгамдаад буй 10 гаруй асуудлыг барьж авч манлайлж ажиллахдаа төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ. 

Эдгээр 13 гишүүн тус бүр нийгмийн өмнө тулгамдсан нэгээс хоёр асуудлыг хариуцан авч бусад гишүүн нь дэмжиж ажиллах аж.

Тухайлбал, эмэгтэй гишүүд залуучуудын хөгжил, бизнес эрхлэх боломж, боловсрол, хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн хэрэгжүүлэлт, хүний хөгжлийн цогц бодлого боловсруулах зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулж манлайлж ажиллахаа илэрхийллээ. 

Тухайлбал,

  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Эмэгтэйчүүд бол Монгол улсын хүн амын олонхи нь. Эрх нт зөрчигдөж байгаа иргэдийн олонхи нь бас эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлын цаана хүүхэд, гэр бүлийн асуудлууд, мөн нийгмийн хөгжлийн үндсэн бас тавигдана. Ийм учраас бид үр дүнтэй, зохион байгуулалттай үйл ажиллагаануудыг хийхээр нэгдэж байна. 

  • УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Сүүлийн 10 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн түвшин буурсан байгаа. Үүнийг олон улсын байгууллагуудын зүгээс ч тодорхойлж байна. Эмэгтэйчүүд, эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулаад өөрсдөө хөгжих, мэргэжлээрээ үргэлжлүүлэх сурах, хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж ажиллана. 

  • УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Залуучуудын хөгжил, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг анхаарч авч үзэх шаардлагатай болсон. Үүнд ахаарал хандуулан ажиллана. 

  • УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Архидалт, эрчүүдийн эрүүл мэндийн төлөө дорвитой анхаарч ажиллана.

  • УИХ-ын гишүүн О.Сарангэрэл: Хоёр настай хүүхдүүдийг энэ жил цэцэрлэгт авах боломжгүй байгаа учир хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэх ажлыг бид санаачилж шийдвэр гаргуулна. 

  • УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Монгол Улсын хамгийн эмзэг асуудал бол ядуурал. Ядуурлын эсрэг бид тэмцэх болно" гэлээ. 

Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар УИХ, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл ажиллах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 3 цаг 15 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 3 цаг 22 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 3 цаг 29 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 3 цаг 38 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 4 цаг 53 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 6 цаг 41 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 6 цаг 42 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 6 цаг 43 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 6 цаг 44 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 6 цаг 45 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 6 цаг 46 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 6 цаг 52 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 8 цаг 18 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 9 цаг 32 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 9 цаг 36 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 9 цаг 38 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 9 цаг 40 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 9 цаг 42 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 9 цаг 43 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 9 цаг 45 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top