x

Дэлхийн банкнаас урт хугацааны бодлогын зөвлөмж боловсруулснаа хүлээлгэн өгөв

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 10-ны өдөр Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд ноён Андрей Михнев УИХ-ын дарга Г.Занданшатарт төрийн хариуцлагатай өндөр албанд дахин томилогдсонд баяр хүргээд Дэлхийн банк группийн дэд ерөнхийлөгчийн баярын захидлыг гардуулан өгөхийн зэрэгцээ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиас Монголын ард иргэд, сонгогчид МАН болон сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, Засгийн газарт ихээхэн итгэл хүлээлгэж байгаа нь тодорхой харагдсан тул Монгол Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдэв. 

Дэлхийн Банкнаас Монгол Улсын хөгжлийн гол асуудлуудад анхаарал хандуулсан бодлогын зөвлөмж бүхий баримт бичиг боловсруулж шинээр байгуулагдсан Засгийн газарт танилцуулснаа дуулгаад энэхүү зөвлөмжийг УИХ-ын даргад гардуулж, санал солилцов.

УИХ-ын дарга Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх зорилтуудад нийцсэн иж бүрэн бодлогын зөвлөмж хүлээлгэн өгч байгаад талархал илэрхийллээ. Мөн УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-нд нээлтээ хийж, Засгийн газрын 2024 он хүртэлх төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэнэ. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамаардаг бөгөөд эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ зохион байгуулалтын томоохон шинэчлэлтийг хийх шаардлагатай байна. Энэхүү зорилгыг биелүүлэхэд Дэлхийн Банктай хамтран ажиллахад бэлэн байгаагаа Улсын Их Хурлын дарга мэдэгдлээ.

Мөн  банкны салбарт бодлогын томоохон шинэчлэлт хийхээр Ажлын хэсэг байгуулсныг дуулгаад эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд экспортын үйлдвэрлэлд суурилсан зээл хэрэгтэй байгаагаа онцолсон. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар экспортыг нэмэгдүүлэхэд түлхэц болохуйц шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай өнгөрөгч долдугаар сард биечлэн танилцсанаа дурдаад уг бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд дуусгах шаардлагатай байгааг онцлоод Дэлхийн Банк Монгол Улсын эдийн засгийг төгөлдөржүүлж, экспортыг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байгаа илэрхийлсэн. 

Үргэлжлүүлэн талууд Монгол Улсад Дэлхийн Банкны санхүүжилтээр олгож буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын тулд Дэлхийн Банк түргэн шуурхай ажиллаж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад тусламж үзүүлсэн төдийгүй УИХ-аар баталсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эсрэг эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг дэмжиж ажилласан гэдгийг Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч онцлон тэмдэглэсэн. Цаашлаад Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжихээр төлөвлөж буй Улаанбаатар хотын авто зам, тээврийг хөгжүүлэх төслүүдийн талаар мэдээлэл хуваалцав. 

УИХ-ын дарга ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болсныг дуулгаад Монгол Улсын нийслэлийн төвлөрлийг сааруулах, ухаалаг хот байгуулах, хотын дэд бүтэц, хүн амын аюулгүй байдал, хөгжлийн асуудалтай холбоотой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 59 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 32 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 46 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 49 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 55 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 57 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 59 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 4 цаг 0 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 4 цаг 1 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 20 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 22 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 28 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 37 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 16 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 7 цаг 7 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 7 цаг 8 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 17 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 20 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top