x

Ардчилсан намын даргын сонгуулийн бүртгэл эхэллээ

Ардчилсан намын удирдлагууд энэ сарын 6-ны өдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан нам X дугаар их хурлыг наймдугаар сарын 23-нд зарлан хуралдуулах шийдвэр гаргажээ. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн үр дүнгээр шинэ парламент бүтэц бүрэлдэхүүнээ томилж эхэлж байна. Гэхдээ 2020 оны УИХ-ын сонгуулийн будлиан маргаан дуусаагүй. Энэ сонгуулиар хууль зөрчсөн байх эсэх асуудлыг улс төрийн намууд хамтарч шалган тогтоолгох талаар ажиллаж байгаа. Цаашид энэ ажил үргэлжлэх байх. Ардчилсан нам өнөөдөр улс төрийн хариуцлагатай хүчний хувьд УИХ-ын сонгууль болон нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлээд асуудалд хүндэтгэлтэй хандаж байгаа. Ардчилсан нам дотоод үндсэн дүрэмтэй. Энэ дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн нам. Ийм учраас Ардчилсан нам өнөөдөр дотоод үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа зохицуулж, зохион байгуулж ажиллаж байна. Гэхдээ өнөөдөр үндсэн дүрмийн бус аливаа үйл ажиллагааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд холбогдох байгууллагууд шийдвэрээ гаргаж үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Ардчилсан нам Үндсэн дүрмийнхээ дагуу намын Их хурлыг зарлан хуралдуулах ёстой. Намын даргын бүрэн эрхэнд бий. Тиймээс энэ сарын 02-ны өдөр тушаалаа гаргасан. Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5.17.1, 5.12.2 дахь заалтыг үндэслэн намын Х их хурлыг 2020 оны наймдугаар сарын 23-ны өдөр зарлан хуралдуулна. Энэ хуралдаанаар Ардчилсан намын бүх гишүүдийн саналаар сонгогдсон шинэ намын даргыг батламжлах, ёсчлох болон бусад асуудлыг хэлэлцэнэ хэмээн мэдээллээ.

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: Ардчилсан намын даргын сонгуулийг товлон зарлаж байна. Долдугаар сарын 6-9-ний хооронд Ардчилсан намын даргад нэр дэвших хүмүүсийн бүртгэл явагдана. Мөн энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Харин санал хураалт наймдугаар сарын 16-нд явагдана. Тус сонгуульд өнөөдрийг хүртэл бүртгэлтэй Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн саналаа өгөх эрхтэй. Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй. Зөвхөн хөндлөнгийн аудитын байгууллагаар хянагдсан сонгуулийн зардлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар зохион байгуулна. Өнөөдрөөс Ардчилсан намын даргын сонгуулийн бүртгэл эхэлснийг мэдэгдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 16 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 17 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 1 цаг 59 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 32 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 2 цаг 46 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 2 цаг 49 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 4 цаг 55 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 4 цаг 57 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 4 цаг 59 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 0 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 1 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 20 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 22 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 28 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 37 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 16 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 7 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 8 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top