x

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр ярилцжээ

МАН энэ удаагийн УИХ-ын сонгуулиар 62 суудал авсан. Өмнөх сонгуулийн дүнтэй бараг ижил тоотой суудал авснаар эрх мэдлээ хадгалж үлдсэн.

Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн учраас ирэх жилүүдэд эрх мэдлийн хуваарилалтад ихээхэн өөрчлөлт орно.

Хамгийн наад зах нь Үндсэн хуульд “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн өөрчлөлт орчихсон нь асуудал дагуулж эхэлсэн. Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн Засгийн газарт сайд болно гэсэн үг.

Тэгэхээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд УИХ-д 62 суудалтай намын бүлгээ яаж эвдрэлгүй, гомдолгүй байлгах вэ гэдэг асуулт босч ирж байна. Өмнө нь сайдын суудлаар “аргаддаг” байсан явдал энэ жилээс алга болж байгаа юм.

Сонгуулийн дүн гарсны маргаашаас сайдын асуудал яригдаж, УИХ-д оногдсон дөрөвхөн “квот”-оо хэрхэн зохицуулах дээрээ наана цаана болсоор хэд хонож байна.

Сайдын суудал дөрөвхөн, горилон хүсэгч 60 гишүүн байгаа хэрэг.

Энэ нь агуулгаараа УИХ-ыг засгийн ажлаас салгасан сайн заалт юм. Гэвч дээрх шалтгааны улмаас ирэх дөрвөн жилд Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд амаргүй байх болов уу.

2016 оны сонгуулийн дараа МАН-ын 65-ын бүлэг 32:33-аар хуваагдсан. Өнөөдрийг хүртэл 32-ын бүлэг буюу өмнөх дарга М.Энхболдын талд байсан гишүүдийн олонхи нь У.Хүрэлсүхэд “дагаар” орчихсон.

Зарим гишүүнийх нь хоёр жилийн өмнө хэлж байсан хатуу ширүүн шүүмжлэл өнөөдөр нялуунаас нялуун магтаалаар солигдсоныг та бид өнгөрсөн долоо хоногт харсан.

“...Улс төрд мөнхийн нөхөрлөл, мөнхийн дайсганал гэж үгүй” гэх монгол хүний араншингаас хол теорем ингэж биелж буй бололтой.

Ер нь бол 32-ын бүлгийн суурь энэ УИХ-д бий.  Хуучин 32-ын бүлгийн хоёр гишүүн нь яг одоо шүүхийн танхимд шүүгдэж байна. Нэг нь дахин сонгогдсон. Нөгөөх нь чадаагүй. УИХ дотроос сонгогдсон Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг хэд хэдэн гишүүн ярьж байна. Энэ бол хуучин хагарлын суурь нь байгааг нотолж байгаа юм.

Магадгүй, шүүхээр яллаад явуулчихвал эсэргүүцэгчид ил болж, МАН-ын бүлэг дотор “буруу ном”-ын хэдэн нөхөд гарч ирж мэднэ. Учиргүй өмнөх шигээ Төрийн ордонд тусдаа хуралдах хэмжээний том 32:33-ын бүлэг шиг байж чадахгүй. Жигүүр төдийд бол боломжтой. Гэхдээ өнөөдөр Үндсэн хуулиар хаан сэнтийд залрах шахсан их эрх мэдлийн эзэн У.Хүрэлсүхийг сөрж зогсоно гээд зоригловол шүү дээ.

Ерөнхийдөө У.Хүрэлсүх ухаан зарж, намынхнаа зангидаж чадвал энэ УИХ-д лав МАН хуваагдахгүй байх боломж бий.

Ямартай ч Ерөнхий сайдын “ажил” эхэлчихээд байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүн, оруулсан өөрчлөлтийнхөө талаар зөвшилцөхөөр Ерөнхийлөгч Х.Баттулгад ханджээ.

Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн Ерөнхийлөгч дээр очсон гэсэн үг. Ерөнхийлөгч таг дуугүй байсаар баасан гаригийг хүргэж, амралтын өдрүүд залгасан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн Засгийн газрыг 14 яамтай байлгахаар шийджээ.

Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Соёлын яам гэсэн 14 яамтай байх юм.

Мөн У.Хүрэлсүхийг Засгийн газартаа Тэргүүн шадар сайдын албан тушаалыг бий болгоно гэсэн яриа байсан. Гэсэн ч төсөлдөө оруулсангүй.

Өөрөөр хэлбэл, 14 яам хариуцсан сайдаас гадна Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга гээд нийт 17 сайдтай байх аж.

Ингээд энэ бүтэц дээр бүрэлдэхүүнээ яаж оруулах вэ гэдэг нь анхаарлын төвд байна.

Ерөнхий сайдын өгсөн төслийн хариуг Ерөнхийлөгч яаран өгөхгүй байгаа нь тэдний хооронд “ярилцах” асуудал нэлээд байна гэсэн үг. Тиймээс ч өнгөрсөн амралтын өдрүүдээр сайн ярилцсан биз.

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын зөвшилцөл дундаас ямар Засгийн газар мэндлэх вэ гэдэг гурван хувилбар байна. Хамгийн гол нь тэд “давхар дээл”-тэй дөрвөн сайд дээр тохирох шаардлагатай. Тэгж байж “дан дээл”-тэй сайд нар хэн байх вэ гэдэг нь шийдэгдэх юм.

Хувилбар 1: Шадар сайд С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат нарын аль нэг нь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЭХЯ-ыг УУХЯ -тай нэгтгэсэн Дэд бүтцийн хөгжлийн сайд Д.Сумьяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байна.

Хувилбар 2: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болно.

Хувилбар 3: Шадар сайд С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байна.

Дээрх хувилбаруудын аль нэг дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тогтож тохирох нь тодорхой.

Шадар сайд УИХ-аас тодорвол одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшин аль нэг яаманд очно. Үгүй бол хэвээрээ үлдэнэ.

Аль ч тохиолдолд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болно.

Хэрвээ Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд болох гурав дахь хувилбар дээр тогтохгүй бол Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайдаар улирч ажиллана.

Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл үргэлжлүүлэн ажиллах хоёр дахь хувилбарыг авахгүй бол тус яамны сайдаар Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар, эсвэл Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан очно.

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Засгийн газарт орж ирэхгүй бол УУХҮЯ-ыг Я.Содбаатар, Б.Ганхуяг хоёрын нэг  нь удирдана.

МАН дахь Сү.Батболдын фракцид Гадаад харилцааны яам очно. Тус яамны сайдад ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт яригдаж байна. Түүнчлэн энэ фракцид шинээр байгуулах Соёлын яам оногдох бөгөөд сайд нь БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр болох магадлалтай.

Мөн “гаднаас” Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдаар томилогдох нь тодорхой болжээ. Ямар ч тохиолдолд сайд болох хэд хэдэн хүний нэр дуулдаж буй. Тэд гишүүдийн “квот”-оос шалтгаалаад очих яам нь тодрох юм байна.

Ер нь тэгээд энэ удаагийн Засгийн газрыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн “онцгой” бүрэн эрхийн дагуу бүрдүүлнэ. Ерөнхийлөгч “зөвлөж” оролцоно. Ерөнхийлөгчийн хувьд бүтээн байгуулалт, уул уурхай, хууль зүй талдаа анхаарал тавьж, зарим хүнийг санал болгож буй мэдээлэл бий.

Иймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр өнөө маргаашгүй шийдэлд хүрч, Ерөнхий сайд энэ долоо хоногт захирамж гаргаж сайд нараа томилоод УИХ-д танилцуулна гэсэн үг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 10 цаг 3 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 10 цаг 10 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 10 цаг 17 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 10 цаг 26 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 11 цаг 41 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 13 цаг 29 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 13 цаг 30 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 13 цаг 31 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 13 цаг 32 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 13 цаг 33 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 13 цаг 34 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 13 цаг 40 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 15 цаг 6 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 16 цаг 20 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 16 цаг 24 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 16 цаг 26 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 16 цаг 28 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 16 цаг 30 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 16 цаг 31 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 16 цаг 33 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top