x

Ерөнхий сайд морин цагт саналаа өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн 48 дугаар ерөнхий боловсролын дунд сургуулийн спорт танхимд байрлаж буй УИХ-ын 2020 оны сонгуулийн 23 дугаар тойргийн 23-8 дугаар хэсгийн хорооны санал авах байранд морин цагт очиж, УИХ-ын 2020 оны сонгуулийн саналаа өгөв.

Тус хэсгийн хороонд БЗД-ийн 1,300 гаруй иргэн саналаа өгөх бүртгэлтэй бөгөөд 11:30 цагийн байдлаар сонгогчдын ирц 20 хувьд хүрсэн байв. Энэ нь өмнөх сонгуулиудын ирцтэй харьцуулахад өндөр үзүүлэлт төдийгүй иргэд сонгогчдын идэвх маш сайн байгааг харуулж байна гэж хэсгийн хорооны дарга онцолж байв.

УИХ-ын 2020 оны сонгуулийн БЗД-ийн 23 дугаар тойрог нь нийт 53 хэсгийн хороотой бөгөөд 381 иргэний саналыг зөөврөөр авсан бол нийт 112,083 иргэн санал өгөхөөс 12:00 цагийн байдлаар 24,564 нь саналаа өгч 21 хувийн ирцтэй байгаа аж.

Монгол Улсын Ерөнхиий сайд У.Хүрэлсүх саналаа өгснийхөө дараа ард иргэд болон сонгогчиддоо хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 4 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 6 мин Сэрэмжлүүлэг 7 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 8 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 11 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 12 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 14 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 1 цаг 14 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 1 цаг 18 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 1 цаг 24 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 1 цаг 34 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 1 цаг 34 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 1 цаг 38 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 3 цаг 59 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 4 цаг 14 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 5 цаг 0 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 5 цаг 4 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 5 цаг 18 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 5 цаг 28 мин Фэйсбүүк хаяг ашиглан иргэдийг залилсан хэргийг илрүүлжээ 5 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө... Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг он...
Top