x

Саналаа эртлэн өгөөрэй, ЗАЛУУС АА!

УИХ-ын найм дах удаагийн ээлжит сонгуулийн санал хураах ажиллагаа орон даяар өнөөдөр өглөө 07.00 цагт эхэлж орой 22.00 цагт өндөрлөнө.

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр энэ удаагийн ээлжит сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 сая гаруй сонгогч бүртгэгдсэн байна. Энэ өдөр сонгогчид улсын хэмжээнд 2070 санал авах байруудаар саналаа өгнө. Мөн зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа оройн 20.00 цагт дуусна гэдгийг СЕХ-ноос мэдээлжээ.

Энэ удаагийн сонгуулийн санал авах ажиллагааны нэг онцлог нь коронавирусын халдварын улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон үед болж байна.

Санал авах байруудын гадна болон дотор хүн хоорондын зай баримтлах, олон нийтийг хэт их төвлөрүүлэхгүй байх, гараа ариутгах, бээлий өмсөх гэх мэт дэглэм баримтлах тул сонгогч нэг бүрийн санал өгөх хугацаа өмнөх сонгуулиудтай харьцуулахад уртсах төлөвтэй байна.

Мөн энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд түүхэндээ хамгийн олон буюу 600 гаруй нэр дэвшигч өрсөлдөж, /13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даан нэр дэвшигч/  тухайн тойрогт нэр дэвшиж, саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн тоо ч өмнөхөөс олон байгаа тул сонгогч саналын хуудастай танилцах хугацаа ч бас нэмэгдэж мэдэх юм.

Тиймээс сонгогчдын хувьд өмнөх удаагийн сонгуулиуд шиг хойш тавьж алгуурлалгүй, өглөө эртлэн саналаа өгөхийг СЕХ-ноос анхааруулж байна.

Ялангуяа залуучуудын хувьд ихэнхдээ үдээс хойш, эсвэл санал хураах цаг өндөрлөхийн өмнө... гэх мэтээр хойш тавьдаг нь өмнөх олон сонгуулиудын хувьд бараг уламжлал шахуу болсон зүйл. Хэрвээ энэ уламжлал энэ удаагийн сонгуулиар ч гэсэн давтагдвал таны, миний санал сонгуулийн гадна үлдэж мэдэхээр эрсдэлтэй нөхцөл байдал байгааг сануулах хэрэггүй болов уу.

Хуулийн дагуу нийт сонгогчдын 50-иас илүү хувь саналаа өгсөн тохиолдолд сонгууль хүчин төгөлдөрт тооцогддог. Өмнөх олон удаагийн сонгуулийг харахад олонхи хэсгийн хороод нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 50 хувьд арай ядан хүргээд санал хураалтыг дуусгадаг байсан жишиг цөөнгүй. Хэрвээ өмнөх сонгуулиудын санал хураалт шиг өглөөгүүр хэсгийн хороод хүнгүй шахам байгаад оройдоо ачаалал нэмэгдвэл 50 хувиа барихад ч хүндрэлтэй болно гэсэн үг. Энэ нь сонгогчдын ирцээс гадна сонгогч нэг бүрт зарцуулах хугацаа нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг дээр хэлсэн.

Тиймээс залуучууддаа зөвлөхөд өөрийнхөө болон улс орныхоо ирээдүйн төлөө санаа зовнидог бол, дөрвөн жилд ганцхан удаа тохиодог эрхээ эдэлж, иргэнийхээ үүргийг биелүүлэхийг хүсвэл энэ боломж гагцхүү таны гарт байгааг санаж, саналаа эртлэн өгөөрэй.

Өмнөх олон удаагийн сонгуулиар аав ээж, ах эгч, эмээ өвөө тань таны, миний өмнөөс саналаа өгч, таны миний өмнөөс сонголт хийж ирсэн байж болох ч үр дүн нь ямар байсан бэ? Та тэр сонголтыг дэмжигч нь байсан уу, шүүмжлэгч нь явсан уу? Өөрчлөх боломж өөрт тань байсан уу? гэдгийг дахиад нэг бодоод үзээрэй.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 23 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 24 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 6 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 39 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 2 цаг 53 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 2 цаг 56 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 2 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 4 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 6 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 7 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 8 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 27 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 29 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 35 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 44 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 23 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 14 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 15 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top