x

Дэлхийд ардчилал давамгайлж, Монголд АН олонх болно гэжээ

Монголчууд бид ирэх дөрвөн жил төрийн эрх барих дээд байгууллагад ямар хүмүүсийг гаргаж ирэх вэ гэдэг түүхэн сонголтоо баталгаажуулах өдөр ойртож байна.

Энэ жилийн сонгуульд аль нам, эсвэл олонх болох талаарх таамгийг судалгааны байгууллагууд дэвшүүлжээ. Жишээ нь, улс төрийн судалгааны “Полис-М” төвөөс хийсэн судалгаагаар УИХ-ын 2020 оны УИХ-ын сонгуульд  АН олонх болно гэсэн үр дүн гарсан байна. Тодруулбал, 2020 оны парламентын сонгуульд АН-41, МАН-30, бусад нам, эвслүүд таван суудал авна гэжээ.

Өнөөгийн нийгмийн хандлага, улс төрийн нөхцөл байдлыг харахад УИХ-ын 2020 оны сонгуульд АН олонх болох магадлал хамгийн өндөр байна.

Нэг.

Өнөөдөр Монголд ядуурал, авлигал, хүнд суртал, гэмт хэрэг, дарангуйлал, популизм л хамгийн их гаарч буй. Хэдий Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 жилийн нүүр үзэж байгаа ч төрийн эрх барьж байгаа улстөрчдийн сэтгэхгүй социализм, фашизмаараа байх шиг. Энэ нь 100 жилийн түүхтэй МАН-ынхны хуучинсаг, дарангуйлагч үзэл баримтлалын нөлөө ч байхыг үгүйсгэхгүй. Ардчиллын үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эрх тэгш байдал алдагдсан. Энгийн иргэнд хууль үйлчилдэг, эрх мэдэлтнүүдэд хууль үйлчилдэггүй нийгмийг ардчилал гэхгүй. Монголчууд ч ийм ардчиллыг хүсээгүй. Тиймээс Монголын ард түмэн ардчилсан үзэл баримтлалтай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг АН-д итгэл үзүүлэх магадлал хамгийн өндөр байгааг зарим судлаач онцолж байна.

Хоёр.

Дэлхий дахинд цар тахал дэгдэж, нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч улс орнууд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын ээлжит сонгуулиа амжилттай зохион байгуулж байна. Тэдний нэг нь Монгол Улс болох нь гарцаагүй.

Дэлхийн улс орнуудын парламентын сонгуулийн үр дүнг гарахад, ардчилсан үзэл баримтлалтай намууд сонгуульд ялалт байгуулах хандлага давамгайлж байна. Жишээ нь, Израйлын парламентын сонгууль өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд болж, баруун-төвийн ардчилсан үзэл баримтлалтай “Ликуд” нам 36, төв-либерал үзэлтэй “Цэнхэр ба цагаан” нам 33 суудал тус, тус авч Эвслийн Засгийн газар байгуулагдсан. Мөн Тажикстаны парламентын сонгууль гуравдугаар сарын 1-нд болж, Ардчилсан нам 47 суудал авснаар дахин үнэмлэхүй олонх болжээ. Өмнөд Солонгосын парламентын сонгууль дөрөвдүгээр сарын 15-нд болов. Энэ удаагийн сонгуульд мөн л Ардчилсан нам нь 180 суудал авч, сонгуульд ялалт байгуулан үнэмлэхүй олонх болжээ.

Шинэ залуу үеийнхний ардчиллыг сонгож байгаа дэлхий нийтийн чиг хандлага Монголд ч давамгайлахыг үгүйсгэхгүй. Учир нь, Монголд нийт сонгогчдын 40 гаруй хувь нь ардчилсан нийгэмд төрж, өсөж буй шинэ залуу үеийнхэн эзэлж байна. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жилийн ойгоороо Монголын ард түмэн АН-д итгэл үзүүлнэ гэдгийг ардчиллын партизанууд ч онцолж байсан юм.

Гурав.

Сонгуулийн санал хураах өдөр дөхсөнтэй холбоотойгоор янз бүрийн мэдээлэл хөвөрсөөр. Иргэдийн саналыг худалдан авахын тулд мөнгө тараалаа, бензин тараалаа, гурил будаа тараалаа... гэх. Өнөөдөр амь зуух хоолгүй, 20 мянган төгрөгөөр нэг кг мах худалдан авч чадахгүй олон айл өрх, ажилгүй, орлогогүй олон мянган хүн бий. Улстөрчид надад саналаа өгөөрэй гээд зүгээр мөнгө өгч байгаа бол иргэд авна. Тараасан мөнгөөр нь иргэд хэдхэн хоног л хоолтой, гэдэс цатгалан явна. Харин үүнийг улстөрчид иргэдийн ходоодоор нь саналыг худалдаад авчихсан гэж бүү эндүүр. Иргэд аль хэдийнээ өнгөрсөн дөрвөн жилийг эргэцүүлж сонголтоо хийсэн гэдэгт итгэлтэй байна. Ард түмэн солих гэж сонгууль хийдгийг мэднэ. Итгэл үзүүлж сонгосон МАН-хан татвар нэмэхгүй, махны үнэ, долларын ханш өсгөхгүй, өрийн дарамтаас гаргана гэсэн амлалтаасаа буцсаныг иргэд, сонгогчид хамгийн сайн санаж байгаа. Иргэд улстөрчид шиг загасны ой санамжтай биш.

Ардын нам ард түмнийхээ амьдралыг дээрдүүлсэн үү, дордуулсан уу гэдэгт иргэд наашаа харж тараасан мөнгийг чинь аваад, цаашаа харж сонголтоороо хариу барина. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эргүүлэн авах сонголтыг хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 32 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 33 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 15 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 48 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 2 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 5 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 11 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 13 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 15 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 16 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 17 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 36 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 38 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 44 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 53 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 32 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 23 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 24 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top