x

Сэлэнгэчүүд ардчиллыг сонгоно

“Сэлэнгэ аймагт АН-наас нэр дэвшиж байгаа С.Баярцогтыг өнөөдөр ямар нэгэн үндэслэлгүйгээр 10 хоног үргэлжлүүлэн саатуулах шийдвэрийг  шүүхээс гаргаж, хорих 461 дүгээр ангиас сонгуульд өрсөлдөх нөхцөл байдал үүслээ. С.Баярцогтын сонгогдох эрх нээлттэй байгаа” хэмээн түүний өмгөөлөгч мэдэгдсэн юм.

Зургаадугаар сарын 19-ны өдөр тус шүүхэд болсон хуралдаанд хоёр шинжээчийг оролцуулах 13 өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг зургаадугаар сарын 22-ны 09.00 цаг болгон хойшлуулсан билээ. Гэхдээ С.Баярцогт, Д.Ганболд нарыг 10 тэрбум, Б.Бямбасайханыг хоёр тэрбум төгрөгийг байршуулаагүй гэдэг үндэслэлээр тэднийг шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргасан.

С.Баярцогтой холбоотой авлига, албан тушаалын хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож, Оюутолгойн гэрээтэй холбоотой ямар нэгэн буруу шийдвэр гаргаагүй, гарын үсэг зураагүй юм байна аа гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Мөн С.Баярцогтын сонгуульд өрсөлдөх сонгох, сонгогдох эрх нь нээлттэй, хуулийн хүрээнд Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшиж буй юм.

Гэвч Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт  нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан  09:45 цагт Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд эхэлж, ирц хүрэлцэхгүй гэсэн үндэслэлээр тэднийг 10 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ.

С.Баярцогт өнгөрсөн хугацаанд болсон нэг ч  шүүх хуралдааныг таслаагүй, өөрийн биеэр оролцож байжээ. Түүний өмгөөлөгч хэлэхдээ “С.Баярцогтын хувьд өөрийн биеэр шүүх хуралд оролцохоор үргэлж ирдэг. Хууль зөрчиж гаргасан шийдвэрээ шүүгч эргэж харах байх гэж найдаж байна. Баярцогтын хувьд хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй” хэмээн мэдэгдлээ.

Нэр дэвшигч С.Баярцогт нарыг цагдан хорьсон асуудлыг эсэргүүцэж Сэлэнгийн залуус нэгдэн "Сэлэнгэ дарлуулахгүй" хөдөлгөөнийг өрнүүлж, нутгийн залуусаа дэмжиж байгаа байна. Уг хөдөлгөөний залуус яг одоо шүүхийн гадна эсэргүүцлийн цуглаан хийж байна. Тэд Сэлэнгэ нутгаас төрсөн улстөрчдөө суллахыг шаардаж буй юм.

Иргэд “Сэлэнгэ дарлуулахгүй” хөдөлгөөнийг өрнүүлж байна

  • Сонгох эрхээ эдэлмээр байна, нөгөө талаасаа орон нутагт нэр дэвшиж байгаа С.Баярцогтыг яг сонгуулийн үеэр баривчилж байгаа нь буруу.
  • Баярцогтыг зуслангийн байшингаа ямар эх үүсвэрээр барьснаа тайлбарлаж чадаагүй гэсэн үндэслэлээр барьж, хорилоо. Шүүх, прокурорт бүх шаардлагатай мэдээллийг өгсөн ч түүнийг хэрэгсэхгүй, яг сонгуулийн өмнө хорьж байгааг илт хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна.
  • С.Баярцогттой холбоотой Оюутолгойн гэрээний асуудал аль хэдийнээ хуулиар шийдэгдсэн. С.Баярцогтыг буруугүй гэж шүүхээс үзсэн байхад яг сонгуулийн сурталчилгааны үеэр  барьж, хорьж байгааг эсэргүүцэж байна гэсэн юм.
  • Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбат орон нутагтаа маш их зүйл хийсэн хүн. Гэтэл бас л сонгуулийн өмнө түүнийг шүүх, хорих оролдлого гаргаж байгаа нь Сэлэнгэчүүд бидэнд таалагдахгүй байна гэдгээ илэрхийлж байлаа.

Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 34 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 35 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 17 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 50 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 4 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 7 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 13 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 15 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 17 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 18 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 19 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 38 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 40 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 46 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 55 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 34 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 25 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 26 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top