x

Нар сахигч-А.Адъяасүрэн нарны эрчим хүчний шийдэлтэй хамт

Ажил хэрэгч бүсгүй инженер залуустай хамтран шийдэл санал болгож байна. Энэ бол нэг талаараа шуугиан дэгдээсэн Алина хэмээх зурагны үргэлжлэл тайлал болж байна. Сошиал ертөнцөд шуугиан дэгдээсэн зураг ийнхүү өрх гэрийн тэргүүн аавуудтай, эрчүүдтэйгээ хамтран тэдэндээ мэргэжил чадвар олгож, ажлын байрууд нэмэгдүүлэх замаар Баянхонгор нутагтаа утааны эсрэг шийдэл санаачлан, утааг арилгах шинэ замын эхлэл болов. Тэр аймагтаа бодит шийдэл, бодит ажилтай иржээ.

УИХ-ын сонгуулийн 3-р тойрог, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч Амгалангийн Адъяасүрэн утааны эсрэг шийдэл, бодит ажлаа Баянхонгорчууддаа ийнхүү танилцууллаа. Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд утааны гамшигт нэрвэгдэж, агаарын бохирдлын хэмжээгээр нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд, өнгөрсөн жилийн хувьд зарим үзүүлэлтээрээ бүр нийслэлээс ч давах хэмжээнд очоод байгаа.

Аймгийн төвд гэхэд гэр хорооллын 6800 яндан, 14 уурын зуух, 350 нам даралтын тогоо утаа “үйлдвэрлэж”, зөвхөн хүхэрлэгийн хэмжээгээр хүлцэн байх хэмжээнээс 3 дахин их их болоод байгаа. Энэхүү агаарын бохирдол Түйн голыг дагаад 70-80 кмт тоосжилт, агаарын болон хөрсний бохирдол үүсгэж байгаа. Баянхонгорчуудын хувьд жишээлбэл “Хонгор нутгийн дуудлага” ТББ 2013 оноос утааны эсрэг төсөл хөтөлбөр санаачлан, шийдэл гаргалгааг хайж байсан юм.

Гэвч өнөөдрийг хүртэл утааны эсрэг орон нутгийн удирдлага, МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, нэр дэвшигчид ямар ч оновчтой шийдэл санал болгож чадаагүй, ажил урагшлаагүй хэвээр. Харин ч бүр нийслэл маш олон хүний амь насанд хүрсэн, сайжруулсан түлш, утаагүй зуух, эсвэл улсын төсөвт суулгаагүй, санхүүжүүлэгч Солонгос улс нь манай улсыг хар жагсаалтанд бүртгэгдсэнээр санхүүжүүлэхээсээ татгалзсан, баригдсан ч гэр хорооллын 7000 гаруй өрхөд дулааны шугам хоолой нэмж татах зардал нь хэдэн тэрбум төгрөг болох ДЦС-ыг амлацгааж байгаа. 

Хабрид хаусны нээлтийн үеэр: Амгалангийн Адъяасүрэн Олимпийн аварга Н.Түвшинбаяр, нэр дэвшигч Д.Ганбат, П.Нүрзэд нарын хамт

Харин АН-аас нэр дэвшигч Амгалангийн Адъяасүрэн өрх гэрийн тэргүүн аавуудтай, эрчүүдтэйгээ хамтран тэдэндээ мэргэжил чадвар олгож, ажлын байрууд нэмэгдүүлэх замаар бодит шийдлийг санал болгож, бодит ажил болгоод байна. Өнөөдөр Баянхонгорын төв Хөхтолгойн өвөрт утааны эсрэг, нарны эрчим хүчээр тэжээгддэг, цэвэр эко хабрид хаусыг бүтээн байгуулж иргэдэд танилцуулаад байгааг баянхонгорчууд талархан дэмжиж байгаа. Утааг жинхэнэ утгаар нь устгах энэхүү ажлыг ИРГЭД-ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА-ХУВИЙН ХЭВШИЛ-ТӨР хамтран хэрэгжүүлснээр айл өрхүүд ялангуяа залуу гэр бүл утаагүй, эрүүл, хямд, дэвшилтэт технологи бүхий хаус, орон сууцны хорооллыг зээлийн оновчтой нөхцлөөр байгуулснаар утаанаас ангижрахаас гадна иргэдийн тохилог, эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм.

Дашрамд сануулахад АДЪЯА-наран гариг, СҮРЭН-сахигч гэсэн утгатай. Ийнхүү НАРАН САХИГЧ бүсгүй нарны эрчим хүчний шийдлийг баянхонгорчууддаа санал болгож, ажил хэрэг болгохоор ажиллаж эхлээд байна. Энэ бол бодит ажил юм.

Баянхонгорчууд аа

-Ах эгч нар нь мэргэжил эзэмших,

-Хүүхэд багачууд нь эрүүл орчинд амьдрах

-Өрх айлууд нь нүүрс түлэхгүй, цахилгаан зарцуулахгүй, ашиглалтын зардал маш хямд HYBRID HOUSE хувийн орон сууцтай болцгооё.

Хамтдаа хөгжинө, хамтдаа бүтээнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 31 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 32 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 14 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 47 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 1 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 4 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 10 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 12 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 14 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 15 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 17 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 35 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 37 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 43 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 52 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 31 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 22 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 23 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top