x

Умард Солонгос 3,000 бөмбөлөгт зүүсэн 12 сая ухуулах хуудсыг Өмнөд Солонгос руу илгээнэ

Умард Солонгосын эрх баригчид нийт 12 сая ширхэг суртал ухуулгын зурагт хуудсыг 3,000 агаарын бөмбөлөгт зүүж, Өмнөд Солонгос руу илгээх болсноо өнөөдөр зарлажээ.

Үүнийгээ “шийтгэлийн хариу арга хэмжээ” гэж Пёньяны төв хэвлэлд тодорхойлсон байна.

Өмнөд Солонгосын талаас зарим идэвхтнүүд, Умардаас ирсэн дүрвэгчид суртал ухуулгын материалыг ийм аргаар хил давуулдаг.

Сүүлийн үед Пёньяны дэглэм агаарын бөмбөлөг хөөргөхөө зогсоохыг Өмнөд Солонгосын эрх баригчдаас шаардаж байгаа. Шаардлагыг биелүүлэхгүй бол янз бүрийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлж байв.

Сүрдүүлгийн түрүүч нь хэрэгжиж эхлээд байгаа. Тухайлбал энэ сарын эхээр хоёр Солонгосын харилцаа холбооны бүх шугамыг тасалсан бол өнгөрсөн долоо хоногт хилийн ойролцоо оршдог хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлсэн юм.

Суртал ухуулгын материалуудыг хэзээ хил давуулахаа Умард Солонгосын тал мэдээлээгүй байна. Энэ долоо хоногийн Пүрэв гарагт 1950-1953 оны Солонгосын дайн эхэлсний 70 жилийн ой тохиох бөгөөд энэ өдөр илгээж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Өмнөд Солонгосын засгийн газар саяхан хил давуулж суртал нэвтрүүлэг явуулах үйл ажиллагааг хориглох хуулийн төсөл боловсруулж эхэлсэн юм.

Харин Умард Солонгосын тал үүнийг хэтэрхий оройтсон арга хэмжээ гэж шүүмжилж байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 33 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 34 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 16 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 49 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 3 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 6 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 12 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 14 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 16 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 17 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 18 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 37 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 39 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 45 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 54 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 33 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 24 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 25 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top