x

Д.Ширмэн: Бидэнд айх зүйл байхгүй

Баянхонгор аймгийн Ардчилсан намын дарга Д.Ширмэний иргэд сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр хэлсэн үгнээс хүргэж байна. 

Д.Ширмэн:

Сонгууль гэдэг бодлогыг өрсөлдөөн байх ёстой. Харамсалтай нь, өнөөдөр байдал ийм биш байна. 
Би энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатар, эрхэм гишүүн Л.Элдэв-Очир нарт хандаж, цэвэр өрсөлдөе  гэж уриалмаар байна.  Их хурлын дарга шиг зангарагтай бай.  Манай нэр дэвшигчид сумдаар уулзалт хийгээд явахад биднийг хүн дагаж, бичлэг хийж байна. Яах гэж ингэж байгаа юм бэ? 
Төрийн том аппарат дагуулж явж байж яагаад биднээс айгаад байгаа юм. 
Монголчуудыг талцуулж, хөдөө орон нутгийнхний хооронд нь муудуулцах арчаагүй явуургүй ажлаа зогсоо.  
Хэн нэгэн эндээс сонгогдоод явахад Баянхонгорт Баянхонгорынхон л үлдэнэ. 
Би улстөрийн соёл гэдгийг энэ хүмүүст ойлгуулахыг хичээж байна. Хойч үедээ зөв соёл, зөв бодлогыг үлдээмээр байна. Алийн болгон бид талцаж, хуваагдаж хоёр тийшээ явах вэ? 
Төрийн хүн, төрийн өндөр албан тушаалтан хүн хүмүүсийг араасаа зөв зам руу дагуулах ёстой. Ямар ч хүн зөв мөртэй мөртэй, дараа нь хэний ч өмнө инээгээд явж чаддаг байх ёстой. 

Сонгуулийн өдрүүдэд манай нэр дэмжигчдийг асар ихээр гүтгэлээ.  Манай нэр дэвшигчдийг нэр дэвших сургаар сошиалаар АТГ-т “баривчлуулчихсан”. Яллагдагчаар татагдсан, баривчлагдсан гэсэн маш их гүтгэлгийг тараасан. Одоо ч манай нэр дэвшигчдийг элдэв худлаа мэдээллээр харлуулж байна.
Сонгуулийн сурталчилгаа дуусах өдрүүдэд ямар үйл явц өрнөхийг хэлэхэд хэцүү. Троллууд хуурамч хаягнаас худлаа мэдээлэл, зурган эвлүүлэг тарааж байна. Манай хонгорчууд үнэн худлыг ялгах ухаантай гэж би итгэж байна. 
Бид бүгдээрээ нэг үндэс угсаатан, адилхан монголчууд, нэг гарвалтай баянхонгорчууд.  
Сонгууль гэдэг үзэл бодлын мэтгэлцээн, хийх ажлын уралдаан болохоос биш, албан тушаалын наймалцаан, эрх мэдлийн тэмцэл, албан тушаал, төрийн эрх мэдлээр далайлгах зүйл биш,  уучлаарай.  
Айл гэр болгон орлоготой, иргэн болгон ажилтай байх л бидний зорилго.  Хүн таатай орчинд амьдраад ирэхээрээ сэтгэл сайхан тэнүүн байдаг. Бидний хамгийн үнэтэй зүйл бол монгол хүн. Эрхэм монгол хүн таныг мэргэн сонголт хийгээрэй.  Гэр бүл, үр хүүхэд, элгэн садныхаа төлөө сонголтоо хийгээрэй гэж хэлмээр байна. 
Сонгууль болгоноор мөнгө тараах гэсэн асуудал яригддаг. Мөнгө тараадаг үнэгүй зүйл гэж байдаггүй, дараа нь татвар чинь нэмэгдэнэ, эргүүлээд танаас авчихна. Иймээс мөнгөнд бүү хууртаарай. Танд мөнгө өгч байвал ав. Гэхдээ үзэл бодол, итгэл үнэмшлээрээ сонголтоо хийгээрэй.
Эцэст нь царцаа гэж дайсан бидэнд бий. Баянхонгорт царцаа ирчихсэн байгаа шүү. 
Баянхонгорчууд бидний хувь заяаг "царцаа" шийдэхгүй, тэд “нисээд” л явчихна. Хонгорчууд бид өөрсдөө хувь заяагаа шийдэх ёстой шүү гэдгийг хэлмээр байна. Та бүхэндээ амжилт хүсье. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХСҮТ-ийн ерөнхий захирал асан Эрдэнэхүү: “Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө” 13 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 31 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 33 мин Сэрэмжлүүлэг 34 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 35 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 37 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 39 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 40 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 1 цаг 41 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 1 цаг 44 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 1 цаг 51 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 2 цаг 1 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 2 цаг 1 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 2 цаг 5 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 4 цаг 26 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 4 цаг 41 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 5 цаг 27 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 5 цаг 31 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 5 цаг 45 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 5 цаг 55 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top