x

Сонгуулийн бариан дээрх Хан-Уулын өнгө

Нэр дэвшигчид тодорч сонгуулийн сунгаа эхлэхэд л олон нийт Хан-Уул дүүргийг онцолж онилж, тоймолж, таамагласан. Яагаад гэвэл тус дүүрэгт нэр дэвшигчид үнэхээр эн тэнцүү өрсөлдөгчид, энэ тэр нь гэхээргүй хүчтэй бие хүмүүс байгаа юм. УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж буй хуучцуул нь тойрогтоо эргэн дэвшсэний дээр хуульч, эдийн засагч голдуу шижигнэсэн залуус энэ тойрогт чихцэлдэн, шахцалдан байгаагаас яах аргагүй Хан-Уул хараанд өртөж, ярианд хачир болсоор барианд ойртож байна.

 

Тус дүүрэгт нийт 20 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас тал нь л олны танил эрхмүүд. Тэднийг нэрлэвэл МАН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, шарк Г.Амартүвшин, АН-аас нэр дэвшиж буй эдийн засагч, санхүүч Б.Түвшин, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ч.Өнөрбаяр, ШИНЭ намаас дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Болд, бие даан нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан хуульч Ц.Цолмон, хуульч Ж.Эрхэмбаатар, зохиолч Б.Наминчимэд, ХҮН -ын Удирдах зөвлөлийн дарга, эдийн засагч Т.Доржханд, “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж буй Шадар сайд асан, хуульч Ц.Оюунбаатар, эдийн засагч Т.Баярхүү нарыг иргэд зүс таньж, нэр гадарлаж байгаа. Тэднээс гол тулаан гарын таван хуруунд багтах хүмүүсийн дунд өрнөх нь өнгөрсөн хугацаанд тодорхой болоод байна.

Сунгаанаас сугарч үлдэж буй нэр дэвшигчдийг эхлээд нэрлэе. УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уулаас гурвантаа сонгогдсон ч энэ удаа рейтинг нь шалаар нэг болжээ. АН-аасаа гарч ШИНЭ нам байгуулсан нь, МАН-ынхантай нийлэн шударга таван гишүүн хэмээн попорч давхисан зэрэг нь түүнд итгэх олны итгэлийн унагасан аж. Телевизийн шоу нэвтрүүлгийн шарк болж олонд танигдсан Г.Амартүвшин удам угсаагаараа улс төр хийсэн, мөн гадаадын харьяат болох гэж өргөдөл гаргаж байсан гэх үнэн худал сүлэлдсэн мэдээллүүдээсээ болж анх гарч ирсэн имижээ алдаж, олон түмэн ам муутай болжээ.

Ингээд тунаж үлдэж байгаа нэр дэвшигчид нь МАН-аас УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, АН-аас Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын ерөнхийлөгч Б.Түвшин, бие даагч Н.Номтойбаяр нар. Үндсэндээ энэ гурван нэр дэвшигч дээр Хан-Уулчуудын сонголт тогтжээ гэж болно. Д.Сарангэрэл сайдын хувьд сүрьеэ, тэмбүү гэх мэт өвчлөл ихэссэн, улаан тарианы аян өрнүүлэхдээ тулсан гэх мэтээр эрүүл мэндийн салбарын базаахгүй дүр зургаас болж навс унаад байсан нэр хүндээ коронавирусийн халдварын эсрэг сайн ажилласан гэдэг үнэлэмжээр өсгөж чадсан. Н.Номтойбаяр намаасаа хөөгдөж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар гишүүнээсээ хүртэл татгалзсан атлаа эргээд гишүүн болохоор бие даан нэр дэвшсэн. Нэр дэвшсэнийх нь дараа түүнийг цагдан хорьсон нь олны дургүйцлийг төрүүлж, Номтойбаярыг өмөөрөх сэтгэл зүй бий болгосон. Гэхдээ олон нийт хууль шүүхийн завхралд дургүйцсэнээс биш Номтод хайртайдаа биш байх. Номт ч энхийн цагаан тагтаа биш.

Дараагийн нэр дэвшигч бол Б.Түвшин. Эдийн засагч, санхүүч мэргэжилтэй энэ залуу салбарынхаа толгой, шилдэг мэргэжилтэн, менежер, удирдагчдын нэг гэдэг. Тиймээс мэдлаг, ур чадвараа үнэлүүлэн үндэсний хэмжээний том компанид уригдан удирдлагад нь ажиллаж байсан учир АПУ-гийн гэж овоглох тал бий юм билээ. Тогтуун бөгөөд тууштай, бас даацтай үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ Б.Түвшин онцлог. Олон жижиг дунд бизнесийг дэмжиж, хөрөнгө оруулж, хөл дээр нь босгосон ч тэр бүр түүнийгээ рекламддаггүй нь сул тал байж мэднэ. ЖДҮ-г дэмжсэн хөрөнгө оруулалтаараа шарк Амартүвшингээс хэдэн арав дахин их гээд л бодоход түүний үйл ажиллагааны даац, зангараг харагдана. Бизнесийн ийм арвин баялаг туршлагатай, дээр нь НИТХ-ын төлөөлөгчөөр хэд хэд сонгогдон ажиллаж улс төрийн туршлага хуримтлуулсан шилдэг эдийн засагч залуу Хан-Уул дүүрэгт торойж гарч ирж байгаа ажээ. Энэ бол ажил хөдөлмөрийн амт шимийг илүү их мэдэрч мэддэг ажилчны районыхны сонголт яах аргагүй мөн.    

Хатуу самарнууд олноор дэвшсэн гэх Хан-Уулын тойргийн өнгө нэг иймэрхүү. Самар хатуу байлаа гээд сайн биш гэдгийг эндээс харж болохоор байна. Олон жил цөмсөн хатуу самарнууд нь шим шүүсгүй болж, шинэ сайн самар сонирхож байгаагаараа  Хан-Уулынхны сонголт зөв шударга, төв түвшин болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 34 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 35 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 17 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 50 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 4 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 7 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 13 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 15 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 17 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 18 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 20 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 38 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 40 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 46 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 55 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 34 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 25 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 26 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top