x

Малина, Алина ... Рут...???

Энэ сонгуулийн хамгийн хөөрхөн дуулиан нь Малина ба Алина гэсэн нэр авсан энэхүү зураг болов.

Зураг сошиал ертөнцөд тархангуут үмх талхны төлөө биеэ худалдсан Малина хэмээх киноны дүр сайхан бүсгүйг “монголшуулж” ирээд л баахан муулав. Араас нь нэр дэвшигчээ хутгалсан тэнэг PR, хөөрхөн, сайхан хүүхэн шалгаруулах тэмцээн болж байгаа биш гэх мэтчилэн олон яриа маргаан дэгдсэн. Зам зуурт нэр дэвшигч А.Адъяасүрэн АН-ын Алина, цэнхэр дээлтэй Адина гэсэн нэр хүртэж, Монголд бараг танихгүй хүнгүй шахам болов.

Уг нь энэ зургийн А.Адъяасүрэнд нутгийнх нь  Болдбаатарын Алтансүх гэдэг залуу “Таалагдвал шэйрлээрэй” гэсэн захиастайгаар ирүүлсэн. Нэр дэвшигч шэйрлэж орхилгүйг л яах вэ, сэтгэлийн үгтэй зураг ирж байхад. Ингээд бөөн шуугиан. Харин өчигдөр шуугианы эзэн Б.Алтансүх нэр дэвшигчийг аймгийнхаа төвд ирэхэд нь биечлэн уулзаж, зурагныхаа талаар тайлбарлаж өгчээ.

Рут Оркин хэмээх бүсгүй “Америк бүсгүй Италид” нэртэй, алдартай зураг.

Рут энэхүү зургийг 1951 оны 8-р сард авч, дараа жил нь 1952 онд Cosmopolitian сэтгүүлд “Эмэгтэйчүүдээ ганцаараа айдасгүй аял” гэсэн тайлбартайгаар нийтлэгджээ. Зургийн эзэн урлаг судлалын оюутан 23 настай Нинали Эллэн.

Басаж гутаасан, шоолж дооглосон, сонжсон сонирхсон олон эрчүүдийн харцыг зүсэж, зорьсон чигтээ алхаж яваа бүсгүйн энэхүү өвөрмөц зураг үүнээс хойш эмэгтэйчүүдийн тэгш эрх, үзэл санааны эрх чөлөөний билэг тэмдэг болон алдаршсан.

Зургийн эзэн болон зурагчин бүсгүй хоёр насан туршдаа нөхөрлөж, Рут Оркин 1985 онд 63 настайдаа, Нинали Эллэн 2018 онд 90 настай тэнгэртээ буцаж, гэрэл зураг л үлджээ. Гэхдээ энэхүү зураг 60 гаруй жилийн турш эмэгтэйчүүдийн эрхийг тунхаглаж, зоригтой хүчтэй, өөрийнхөөрөө байх уриалгад дуудсаар байгаа.

Харин монголчуудын хувьд “Малина” гэдэг дүр илүү тод буусан бололтой. Гэхдээ магадгүй 68 жилийн өмнө Рутын энэ зураг ч маш их шүүмжлэл, гадуурхалтыг даван туулсан байж таараа.

Үүнийг дууриалгасан зураг ч Монголын сонгуулийн хэрүүл тэмцэлтэй, халуун өдрүүдэд хөнгөхөн наргиа, гэгээ нэмсэн гэж А.Адъяасүрэнгийн багийнхан. Нээрээ ч өрсөлдөгчдийнх нь хийж байгаа янз бүрийн болхи эвлүүлэг гүтгэлгүүдийн дэргэд энэ бол үнэхээр гэгээн, сайхан хөөрхөн зураг.

Тийм болохоор А.Адъяасүрэнгийн энэхүү зургийн түүхийг үргэлжлүүлэх гэж байгаа гэсэн. Тэр нь юу байх бол? Алина-парт-2 хэрхэн үргэлжлэх бол?

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 34 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 35 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 17 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 50 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 4 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 7 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 13 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 15 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 17 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 18 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 19 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 38 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 40 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 46 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 55 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 34 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 25 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 26 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top