x

Н.Энхбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд тус тус холбогдох шүүх хуралдаан өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөв. Шүүх талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, мэтгэлцэх зарчмын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн юм.

Шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тодруулбал, Н.Энхбаяр нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Н.Энхбаярыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан, аж ахуйн нэгжид онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар ял шийтгэж, өршөөн хэлтрүүлснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 775 дугаар тогтоолоор холбогдох гурван үйлдлийг хэрэгсэхгүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэж Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас лавлагаа ирүүлснийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авсан байдаг.

Шүүх нэхэмжлэлийг хүлээж авсны маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 27-нд шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан.

- Хариуцагч СЕХ 2020.05.28-нд шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 2020 оны 06 дугаар сарын 02-нд хариу тайлбар ирүүлсний дагуу 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн.

- Энэхүү урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Н.Энхбаяраас Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 8/1921 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 8/1967 дугаар лавлагаануудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, ял шийтгэлийн тэмдэглэлд бүртгэгдсэн байдлаар лавлагаа олгохыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шүүхээс Цагдаагийн ерөнхий газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан.

- 2020 оны 06 сарын 5, 6, 7 нийтээр амрах амралтын өдөр таарсан тул шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Цагдаагийн ерөнхий газрыг дуудаж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан.

- Цагдаагийн ерөнхий газраас 2020.06.12-ны өдөр хариу тайлбар ирсэн тул 2020.06.15-нд Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлэг хийж, шүүх хуралдааныг 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 30 минутад товлосон.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 33 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 34 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 16 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 49 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 3 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 6 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 12 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 14 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 16 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 17 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 18 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 37 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 39 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 45 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 54 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 33 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 24 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 25 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top