x

Б.Баярхүү: Сонгогчийн саналыг худалдан авахаар мөнгө тараах зэрэг үйлдэл гаргаж байна

Сонгуулийн үеийн гэмт хэрэг, зөрчлийн талаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран мэдээлэл хийж байна.  

Өнгөрсөн Даваа гарагт хийсэн мэдээллийн үеэр иргэний, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг зөрчлийн талаар нийт 43 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байгааг хэлсэн. Гэтэл  энэ тоо өнөөдрийн байдлаар  нэг дахин нэмэгдэж 89  гомдол мэдээлэл бүртгэгдэн  шалгагдаж байгааг Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах газрын дарга Б.Баярхүү онцлов.

Тодруулбал, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 89  гомдол мэдээллийн 80 буюу 90%-ийг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, 9 буюу 10%-ийг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл эзэлж байгаа аж. 

Ингэхдээ нэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, есөн гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал тавиад шилжүүлжээ.

Мөн нийт найман хэрэг бүртгэлтийн хэрэг тагнуулын байгууллагаас шалгах ажиллагаа явуулж байна. Тухайлбал,

  • Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах 5
  • Иргэний сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх 2
  • Ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх 1 

Мөн тэрбээр "Сонгуулийн үеэр холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөж ажиллах талаар Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллагаас албан шаардлага өгсөөр байтал зарим нам, эвсэл улс төрийн хүчин, нэр дэвшигчид цахим хэрэгсэл ашиглан бусдыг нэр хүндийг гутааж, сонгогчийн саналыг худалдан авахаар мөнгө тараах зэрэг үйлдэл гаргаж байгаа тул яаралтай таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 39 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 40 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 22 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 55 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 9 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 12 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 18 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 20 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 22 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 23 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 25 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 43 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 45 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 51 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 0 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 39 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 30 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 31 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top