x

УИХ-ын ээлжит сонгуулийг “Бодлогод Залуусын Хяналт” ТББ хөндлөнгөөс хянана

УИХ-ын ээлжит сонгуулийг угтан ХЭҮК-оос  "Нээлттэй нийгэм форум" ТББ-тай хамтран "Хүний эрхийн тухай ярилцъя" уулзалтыг "Сонгох эрх ба Залуучуудын оролцоо" сэдвийн хүрээнд энэ сарын 18-нд зохион байгуулав.

“Бодлогод Залуусын Хяналт” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяа хэлэхдээ, “Сонгуулийн үеэр, 100 хэсгийн хороонд иргэний нийгмийн ажиглалтад гаргахаар бүртгүүлж байна. Бид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу тогтсон аргачлал боловсруулах, санал авах байрны нээлт, санал тоолох үйл явц, саналын дүн гаргахад хяналт тавина. Энэ жил 9 дүүргийн 100 хэсгийн хороонд ажиллахаас гадна 5 аймагт 30 ажиглагч 15 хэсгийн хороонд ажиллах гэж байна. Орон нутагт ямар дүн гарах нь сонирхолтой байгаа. Энэ жил коронавирусний улмаас олон улсын ажиглагч нар байхгүй тул бидэнд өндөр хариуцлага ноогдож байгаа. Бидэнд одоогоор тулгамдаж байгаа асуудал нь санал авах байрнаас хамаарч иргэний нийгмийн ажиглагч нарыг  намын ажиглагч нартай хувааж, тогтсон цагаар оруулна гээд байгаа.  Иргэдийг төлөөлж иргэний нийгмийн ганцхан хөндлөнгийн ажиглагч байна. Иймээс манай байгууллага санал авах байранд  24 цаг сууж ажиллах хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо руу өгөх шаардлагатай болоод байна. Сонгуулийн өдөр нийт хэсгийн хорооны 50 хувьд нь хяналтын тооллого буюу гар тооллого хийнэ. Сонгуулийн үеэр гарсан нийтлэг зөрчлийг энэ сарын 26-нд мэдээлнэ” гэлээ. 

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Билгүүн хэлэхдээ, “Өмнөх сонгуулийн туршлагаас харахад, залуучуудийн ирц маш муу байсан. Харин энэ жил  80-90 хувь нь оролцох магадлалтай гэсэн судалгаа гарсан. Энэ маш өндөр тоо. Мөн өнөөдрийн хэлэлцүүлгээр сонгогчдын боловсролын тухай ярилцлаа. Зөв сонголт хийхэд мэдээллийн хүртээмжтэй байдал маш чухал байна. ХЭҮК-оос сонгуулийн бүх хэсгийн хороодод, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэйгээр  сонгуулийн хэрэглэгдэхүүнээ байршуулж байгаа эсэхэд  мониторинг хийж байна. Удахгүй зөвлөмж гарна. Одоогоор  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгууль өгөх орчин хүртээмжгүй байна. Тухайлбал, сонгуулийн суртчилгаа, тараах материалыг харааны бэрхшээлтэй хүн уншиж чадахгүй. Үүнийг баррель үсгээр бичих хэрэгтэй. Сонгууль бүх хүмүүст хүртээмжтэй, бүх нийтийнх байх ёстой. Сонгуулийн үеэр бөөгнөрөл үүсгэхгүй байхын тулд ОБЕГ, ЦЕГ-аас зохицуулалт хийнэ. Сонгогчид халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж санал өгөөрэй” гэв. 

Нээлттэй нийгэм форумын эрхзүйн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан хэлэхдээ, Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1948 онд батлагдсан түүхэн чухал баримт бичиг. Энэ тунхаглалыг сайн судалж үзвэл, эрх болгон цаанаа үүрэг хариуцлагыг хүлээлгэж байдаг юм байна. Тиймээс сонгох эрхийг эдлэхдээ саналын хуудсанд нэр дугуйлна гэж өнгөцхөн ойлгож болохгүй. Иргэн сонголтынхоо төлөө  хариуцлага хүлээнэ гэсэн санаа юм. Сонгогдоод гараад ирсэн хүнийг хариуцлагагүй, хийсэн юмгүй гэж ярих нь сонголтоо л буруу хийсэн байна гэсэн үг. Тиймээс сонгуулийн өмнө бид ажил хийх хэрэгтэй. Нэр дэвшигч мөрийн хөтөлбөрийг танилцуулж, өмнө хийсэн ажлаа тайлагнахад сонгогч дүн тавих ёстой” гэв. 

Оюу толгой хяналт ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сүхгэрэл хэлэхдээ, Манай байгууллагаас санал авах байранд, сонгуулийн үеэр олон хүмүүс цугларах учраас хүний эрүүл мэндийг хамгаалсан нөхцөлийг бүрдүүлэхийг анхааруулсан мэдэгдэл гаргасан. Засгийн газрын 188 дугаар тогтоолд коронавирусний халдварын үед сонгууль явуулахдаа, хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалсан байдлаар сонгууль явуулна гэж заасан байна. Гэтэл бодит байдлыг харахад, сонгуулийн суртчилгааг амны хаалтгүй, тогтоосон зай барихгүй, нэг дор бөөнөөрөө цугларах зөрчил ажиглагдаж байна. “Олон Улсын ардчилал ба сонгуулийг дэмжих хүрээлэн” цар тахлын үеэр сонгууль явуулсан 5 улсын туршлагыг судалж зөвлөмж гаргажээ. Үүнд, хүмүүсийг олноор  цугларуулахгүй байх, сонгуулийн суртчилгааг шуудангаар илгээх, сонгогчидтой биеэр  уулзалгүй, цахим хэлбэрээр суртчилгаа явуулахыг зөвлөжээ. Энэ зөвлөмжийг үзэж, танилцах хэрэгтэй байна. Мөн энэ мэдэгдлийн  өмнө, сонгуульд нэр дэвшиж байгаа хүн баривчлагдаж, амиа алдаж, түүнчлэн хоригдсон хүмүүс нэр дэвшиж байгаа талаар мэдэгдэл гаргаж байсан. Эдгээр  мэдэгдлээ олон нийтийн сүлжээнд нээлттэй байршуулсан байгаа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 39 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 41 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 22 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 56 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 10 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 12 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 18 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 20 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 23 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 24 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 25 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 43 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 45 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 52 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 0 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 40 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 30 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 31 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top