x

ХХЗХ: Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ хуулиа дагаж мөрдөхийг зөвлөж байна

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.22, 48 дугаар зүйлийн 48.11, Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 18/22 тоот хамтарсан тогтоолоор батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д заасан чиг үүргийн хүрээнд радио, телевизээр нэвтрүүлж буй сонгуулийн сурталчилгаанд байнгын хяналт, мониторинг хийж байна.

Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид нь Монгол Улсын Их Хурлын ээлжит 2020 оны сонгуулийн сурталчилгааны эхний 14 хоногийн байдлаар нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ хууль тогтоомжийг дээдлэн ажиллаж байгаа хэдий ч сурталчилгааны хоёрдугаар 7 хоногт мэдээллийн хөтөлбөрөөр гарч буй нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ нь хоногт таван минутаас хэтрэх хандлагатай байна.

Иймд радио, телевизийн өөрийн редакцид бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчтэй холбоотой цаг үе, үйл явдлын шинжтэй (шүүх хурал, Улсын онцгой комиссын мэдээ, тэмдэглэлт арга хэмжээ, үйл ажиллагааны нээлт, олон улсын хамтын ажиллагаа, хурал зөвлөгөөн гэх мэт) сурвалжлага мэдээ, мэдээний давталтаар нэр дэвшигч тусгайлан яриа өгсөн бол зөвхөн нэр дэвшигчийн яриа өгсөн хугацааг нэр дэвшигчийн талаарх хуулиар тогтоосон мэдээний 5 минутад хамааруулж тооцогддог болохыг анхаарч ажиллана уу.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журамд заасны дагуу нэр бүхий өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд сануулах арга хэмжээ хүргүүлсэн, түүнчлэн хууль, журам зөрчсөн байж болзошгүй радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн талаарх хяналтын дүн мэдээллийг Цагдаагийн төв байгууллага болон Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байна.

Иймд радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч та бүхэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсгүүд, 46 болон 48 дугаар зүйлүүдийг мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

2020.06.16

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 41 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 42 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 24 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 57 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 11 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 14 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 20 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 22 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 24 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 25 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 26 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 45 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 47 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 53 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 2 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 41 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 32 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 33 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top